Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв 2017, 2018 онд эмнэлгийнхээ 80-90 хувийг шинэчлэн тохижуулжээ. Эмнэлгийн тохижилт нь хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгч нарын сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөхөөс гадна эмнэлгийн дотоод халдварыг бууруулдаг байна. Иймээс үе шаттайгаар тасаг бүрийг тохижуулж байна. Өчигдөр /2018.10.02/ гавал тархины гэмтлийн тасаг болон сэргээн засах физик эмчилгээ лабораторийн тасгийн нээлт боллоо.
Төв улсын төсөв болон иргэд аж ахуй нэгжийн тусламж, дэмжлэгээр 12 тасгийнхаа наймыг бүрэн засварлаж, тохижуулжээ. Харин хүүхдийн гэмтэл согогын 1, 2 болон сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ мөн түлэнхийн нөхөн сэргээх мас заслын тасгийг тохижуулж засварлахад шаардлагатай төсвийг ирэх оны төсөвт суулгана гэдгийг салбарын сайд онцоллоо.
ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасаг мөн сэргээн засах фикик эмчилгээ лабораторийн тасгийг нийт 250орчим сая төгрөгөөр засварлажээ. Цаашид ая тухтай тохилог орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд үндэсний төв болон ЭМЯ хамтарч олон ажил хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл ( 0 )