1986 онд байгуулагдсан НШЭНТ нь нийт 72 ажилтантай бөгөөд нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог гажиг засал, захиргаа санхүү аж ахуй гэсэн дөрвөн нэгжтэй, үндсэн болон туслах зэрэг 23 кабинетаар үйл ажиллагаа явуулж, жилдээ 100-120 мянга гаруй хүнд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байсан аж.
Тэгвэл өдгөө эмнэлгийн ажиллагсад болон иргэдийн тав тухыг бүрэн хангасан цоо шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлснээр Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн хүчин чадал 1.5-2 дахин нэмэгдсэн төдийгүй жилдээ 500 мянга гаруй хүнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан энэхүү зургаан давхар барилга нь үйлчлүүлэгч болон ажилчдын цахилгаан шат, нэгдсэн агааржуулалтын системтэй, саруулхан өрөө тасалгаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иргэдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлж чадсан байна.
Мөн үйлчлүүлэгчдийн 50-60 хувийг ЕБС-ийн бага ангийн сурагч, цэцэрлэгийн хүүхэд эзэлдэг тул тэдэнд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан таатай орчныг бүрдүүлэхэд ихэд анхаарч ажиллажээ. Дашрамд дуулгахад, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байр Баянзүрх дүүргийн 3-р хороо, 33-р сургуулийн зүүн урд байрлаж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )