Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тундас орж, цасан болон шороон шуурга шуурна. Эрүүл мэндийн яамнаас иргэдийг эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг анхааруулж байна.
- Цаг агаарын мэдээг тогтмол авч, гамшигт үзэгдлээс сэргийлэх
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага ангийн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, авч байх
- Хүүхдийг холын замд дагуулж явахгүй байх
- Дулаан хувцаслах
- Шаардлаггүй тохиолдолд холын замд гаргахгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
- Автомашины бүрэн бүтэн байдлыг хангах
Сэтгэгдэл ( 0 )