ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн харааг хамгаалах ТАВАН АЛХАМ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор 500,000 гаруй хүүхэд харааны бэрхшээлтэй болж байгаа нь анагаах ухааны төдийгүй нийгмийн эрүүл мэндийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудал болж байна. Монгол Улсад хийгдсэн судалгаагаар хүүхдийн сохролын тархалт нь 0.19/1000 байгаа нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад бага мэт боловч хүүхдийн катарактын сохрол нь бусад Азийн хөгжиж буй орнуудын түвшинд (5-6/100,000) байгаа аж. Иймд хүүхдийн хараа хамгаалах асуудлыг “Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр”-т нэн тэргүүнд шийдэх асуудал болгон тусгажээ.

Хүүхдийн нүдний эмгэгийн анхан шатны тусламж үйлчилгээний нэн чухал асуудал нь 0-18 насны хүүхдэд нүдний эмгэгийн анхан шатны үзлэг хийж, нүдний эмгэгийг эрт илрүүлэн, хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлэг рүү хугацаа алдалгүй илгээж, эмчлэх явдал юм. Хүүхэд бүрийн нүдний харааг шалгаж, хараа муутай, сул хараатай хүүхдийг эрт илрүүлэн, оношилж эмчлэх нь цаашид хүүхдийн сул хараа, сохролоос сэргийлэхэд зайлшгүй чухал байна.
 

Бага наснаас нь эхлэн хүүхдийн харааг хайрлан хамгаалах эрхэм үүрэг эцэг, эх та бүхэнд бий. Дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, хүүхдийнхээ харааг хамгаалаарай.
 

Нүдний галыг хамгаалах

  • Нүдээрээ 40-50 минут нэг зүгт харж, хараагаа амрааж байх хэрэгтэй. Суусан газраа нүдээ аниад хэсэг хугацаанд нам тайван суувал нүдний ядаргаа тайлагдах болно.

Нүдний бэлчрийг нухах

  • Чөлөө заваараа нүдний дасгал хийж, нүд тойрсон бэлчирийг массажлаж, нүд хавийн цусны эргэлтэд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй.

Алсын үзэмжийг бараалах

  • Нүднийхээ чилээг тайлахын тулд гадаа гарч, алсын бараа ширтэн, байгалийн сайхан үзэмжийг сонирхож байгаарай. Нүдний торлог бүрхэвчийн эсийн чадавхийг зохицуулж, харааны ядаргааг багасгаж болох юм.

Цаасан шувуу хийсгэх

  • Цаасан шувуу хийсгэх нь "Нүдний хараа сайжруулдаг" гэж ярьдаг. Амралтын өдөр өргөн чөлөөнд очиж, цаасан шувуу хийсгэн, цаглашгүй огторгуйн гүнийг бараалан, цаасан шувууныхаа хөөрөхийг харахад нүдний чилээ өөрийн эрхгүй тайлагддаг байна.

Шим тэжээл сэлбэх

  • Зохих хэмжээний амин дэм А, уураг болон бичил элемент элбэгтэй хүнсний зүйл хэрэглээрэй. Тухайлбал, элэг, өндөг, сүү, загас, буурцаг, гүнжид, хушга, зөгийн бал, шар лууван, амтат төмс, цул сараана, бө цай, чин цай, иөү цай, жие цай зэргийг нэрлэж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top