“Сорхун” эмэгтэйчүүдийн эмнэлэг & эхчүүдийн сувилал нийгмийн хариуцлагын хүрээнд Монголдоо анх удаа жирэмсэн эхчүүдийн нэг өдрийг аз жаргалтай өнгөрүүлэх зорилготой “СОРХУНЫ АЗ ЖАРГАЛТАЙ ӨДӨР” өдөрлөгийг зохион байгууллаа.
- Өдөрлөгийн хүрээнд “Сорхун” эмэгтэйчүүдийн эмнэлэг & эхчүүдийн сувиллын Эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Оюундарь “Жирэмслэлт, жирэмсэн үеийн бие дэхь физиологийн өөрчлөлт” сэдвээр илтгэл тавив.
- Тус сувиллын Гоо зүйн тасгийн эрхлэгч Ч.Алтмаа “Төрсний дараах гам барих, түүний ач холбогдол” сэдэвт илтгэл танилцууллаа.
- "Сорхун" эмэгтэйчүүдийн эмнэлэг, эхчүүдийн сувиллын Нярайн тасгийн эрхлэгч Т.Оюунчимэг “Нярайн асаргаа сувилгаа” сэдвээр илтгэл тавьсан нь ээжүүдэд хамгийн хэрэгтэй мэдээлэл байв.
- “Тод-Эйч” Хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгийн ерөнхий эмч А.Цэрэнням “Өсөлт” сэдвээр зөвлөгөө өглөө.
Өдөрлөгт урилгаар,
- Монгол улсын ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд
- Олимпийн аварга Н.Түвшинбаярын гэргий, алдарт эхийн одонт Б.Оюунбилэг
- Дуучин Т.Дэлгэрмөрөн
- Илбэчин С.Билэгт нар хүрэлцэн ирж, ээжүүдийн уулзалтад бэлэг барьсан юм.
“СОРХУНЫ АЗ ЖАРГАЛТАЙ ӨДӨР”-ийн сюрприз
Супер азтанууд
"Сорхун" эмэгтэйчүүдийн эмнэлэг, эхчүүдийн сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг хожив.
"Сорхун" эмэгтэйчүүдийн эмнэлэг, эхчүүдийн сувилалд 50 хувийн хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг.
"Сорхун" эмэгтэйчүүдийн эмнэлэг, эхчүүдийн сувилалд 30 хувийн хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг.
Хамтрагч байгууллагуудын гарын бэлэг гардуулав
ХЭВЛИЙДЭЭ БЯЦХАН ЗҮРХ ТЭЭСЭН, СҮҮН МӨРТЭЙ ЭЭЖҮҮДДЭЭ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
Сэтгэгдэл ( 2 )
Энэ сувилалын байршил холбоо барих утасны дугаарыг авъя , мөн нэг өдрийн үйлчилгээний үнэ
Маш гоё арга хэмжээ болсоон. 20 азтантай үйл ажиллагаанд оролцож үзээд үнэхээр их баярласан. Амжилт хүсье танай сайхан хамт олонд