Дох, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх төслийн хүрээнд Глобаль сангийн санхүүжилтээр 10 ширхэг зөөврийн дижитал рентген төхөөрөмжийг ХӨСҮТ болон Увс, Дархан-Уул, Баянхонгор, Завхан, Хэнтий, Төв, Хөвсгөл, Өвөрхангай, Дорноговь аймагт хүлээлгэн өгчээ.
Төхөөрөмжийн ашиглалттай холбоотойгоор ХӨСҮТ болон дээрх аймгуудын Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын сүрьеэ, рентгений эмч, техникч, тоног төхөөрөмжийн инженерүүдэд сургалт явуулсан байна. Сургалтаар рентген тоног төхөөрөмжийн ашиглах болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын ахлах байцаагч мэдээлэл өгчээ.
Эх сурвалж: МХЕГ
Сэтгэгдэл ( 0 )