ZINDAA.MN мэдээллийн сайт "ТОД КАННАМ" Гоо сайхны мэс заслын нэгдсэн эмнэлэгтэй хамтран долоо хоног бүрийн лхагва гарагт хүргэдэг ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ бэлэн боллоо. Өнөөдөр “ТОД КАННАМ” Гоо сайхны мэс заслын нэгдсэн эмнэлгийн Anti-Aging залуужуулах эмчилгээний төвийн ерөнхий менежер Г.Мөнх-Оргилтой Лазер болон PRP эмчилгээний талаар ярилцлаа. Шинэ жилийн баяраас өмнө өөртөө итгэлтэй сайхан харагдахыг хүссэн хүмүүст энэхүү зөвлөгөөг зориулж байна.
-Манай уншигчдад зөвлөгөө, мэдээлэл өгч буй танд баярлалаа. Юуны түрүүнд та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Г.Мөнх-Оргил гэдэг. "Тод Каннам" гоо сайхны мэс заслын нэгдсэн эмнэлгийн Anti-Aging буюу залуужуулах эмчилгээний төвийн ерөнхий менежерээр ажиллаж байна.
-Эхлээд арьс хөгширөх явц болон түүнд нөлөөлөх шалтгаан, нөсөө толбоны талаар уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Нарны хэт ягаан туяа нь арьсны меланин ялгаруулдаг меланоцит эсийн ажиллагааг гэмтээсний улмаас меланин арьсан дээр хуримтлагдаж, толбо сэвх болон тогтдог. Меланины илүүдэл нь голчлон нүүрэнд бор толбо, нөсөө хэлбэрээр илэрдэг бол дутагдал нь цагаан толбо болон гарч ирдэг. Хүний арьс 28 хоногт нэг удаа шинэчлэгдэх үед меланин хамт гуужих ёстой ч шинэчлэгдэж чадаагүй үед толбо хэвээр үлддэг. Толбо үүсэх нь хөгшрөлтийн, шархлаа болон дааврын өөрчлөлтийн, дотоод эрхтэний зэрэг олон шалтгаантай байдаг. Амьдрал дундах олон хүчин зүйлээс шалтгаалан бие сэтгэлийн түвшинд, хөгшрөлтийн процессын явц харьцангуй түргэсэхийг эрт хөгшрөх буюу хөгшрөлт түргэсэх гэдэг. Дархлаа сулран, өвчин хууч болон сэтгэл шаналал, ачаалал ихсэх үед илт мэдрэгдэнэ. Анагаах ухаанд хөгшрөлт гэдгийг бүхэл цогц, эд эс солилцооны түвшинд адил хэмжээгээр явагдах биологийн зайлшгүй өөрчлөлт гэж үздэг.
Эсийн солилцоо аажмаар хувиралд орж, зарим амин эсийн солилцоо удааширч, эд эс эвдэгдэх,биеийн дархлаа муудсанаас болж арьсан дээр үрчлээ атираа гарах, булчин мах сулрах, судасны уян хатан чанар алдагдах, хөгшрөлтийн бор толбо илрэх зэрэг ерөнхийлсөн чанартай үзэгдлүүд ажиглагддаг.
Хөгшрөлтийн толбо нь олон жилийн турш нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсан дор хуримтлагдсан нөсөөний бөөгнөрөл юм. Хэт ягаан туяа нь хөгшрөх шалтгаан болсон арьсан доорхи исэлдүүлэгчийг идэвхжүүлдэг. Залуу насанд исэлдэлтийг дарангуйлж байдаг бол нас ахих тусам исэлдэлт хурдасч, насжилтын нөсөө, толбууд шанаа хавиар гарч ирдэг. Сэвх нь мөн нэг төрлийн меланины гажуудал бөгөөд төрөлхийн, олдмол гэж байна. Шилжилтийн насанд гарч ирсэн сэвх 40-өөс дээш насанд бүр мөсөн арилдаг. Олдмол сэвх, толбо нь голдуу эмэгтэйчүүдэд тохиолддог.
-Арьсанд нөсөө толбо үүсэх шалтгаан ихэвчлэн юунаас үүсдэг вэ?
-Ерөнхий түгээмэл шалтгаан нь арьсны буруу арчилгаа, хэт гуужуулалт, төмрийн илүү хэрэглээ, А, D, C, E амин дэмийн дутагдал, стресс ядаргаа, зохисгүй хооллолт, дотоод шүүрлийн болон жирэмслэлт, цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлт, дотор эрхтэн, эмэгтэйчүүдийн өвчнүүд зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Арьсны сэвх, нөсөө толбо нь эмэгтэйчүүдэд тулгардаг түгээмэл асуудлуудын нэг юм. Нөсөө толбо нь нүүр болон биеийн хэсэгт ч мөн үүсдэг. Түүнчлэн гадаад үзэмжинд сөргөөр нөлөөлж, наснаас нь илүү овортой харагдуулдаг.
Нарны нөлөө. Нарны хэт ягаан туяанаас болж меланин гэдэг бодис илүү ихээр ялгарч, үүнээс үүдэн нөсөө үүсдэг.
Гэмтэл. Хүний биед үүссэн яр шархнаас болж меланин ихээр ялгардаг. Үүнээс болж нөсөө толбо үлддэг. Эм, бэлдмэлийн гаж, сөрөг нөлөөний үр дүнд мөн бий болдог.
Стресс. Сэтгэл түгших, сэтгэл гутрал, хөөрөл зэргээс үүдэн арьсанд нөсөө толбо үүсдэг. Бие организмд дааврын өөрчлөлт гарсны улмаас мөн үүснэ.
-Тэгвэл сэвх, нөсөө толботой хэрхэн тэмцэх вэ?
-Нөсөө толбо үүссэн тохиолдолд хийх эхний алхам бол арьсны эмчид хандах явдал юм. Нөсөө толбоны байрлал, хэлбэрээс шалтгаалан юунаас үүдэлтэй гэдгийг нь тодорхойлж үзсэнээр лазер эмчилгээ хийнэ.
-Танай эмнэлэгт ямар төрлийн Лазер эмчилгээ хийгддэг вэ?
-Манай эмнэлэгт хоёр төрлийн лазер эмчилгээ хийгддэг. Энэ тухай тодруулж ярья.
Дээрх лазер эмчилгээ болон PRP эмчилгээг манай эмнэлэг байнга хийхээс гадна шинэ жилийн урамшуулал зарласан байгаа.
-Урамшуулалтай үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя?
-Манай эмнэлэг жил бүр уламжлал болгон шинэ жилийн баярыг угтан урамшуулал зарладаг. Энэ удаа бид дээрх лазер болон PRP эмчилгээнүүдийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр хийхээр болсон. Дээрээс нь эрдсийн коктейлийн дусал тарианы эмчилгээндээ 1+1 урамшуулал зарласан байгаа.
-Эрдэийн коктейлийн дусал тариа эмчилгээг хийлгэснээр хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?
-Энэ нь хүний биед хэрэгцээтэй гол амин дэм, эрдэс минерал гэх мэт олон төрлийн элементээр зэрэг хангаж, ядаргаа тайлж, хөгшрөлтийг удаашруулан, дархлааны систем болон аливаа өвчин эмгэгийн эмчилгээнд маш сайн нөлөө үзүүлдэг тариа эмчилгээ юм.
-Ярилцсанд баярлалаа?
-Та бүхэнд мөн баярлалаа. Бид орчин үеийн багаж тоног төхөөрөмж, шинжилгээ оношлогоо, эм тариа гоо сайхны бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг иргэдэд эх орондоо чанартай авах бололцоогоор ханган ажиллаж байгааг онцлог болгон дурдмаар байна. Хүн бүр дотроосоо эрүүл байж ихийг хийж бүтээн, өвчин эмгэгээс хол, эрч хүчтэй, залуу сайхан байгаасай гэж манай эмнэлэг хүсч ажилладаг болохыг дахин онцолъё.
Сэтгэгдэл ( 5 )
geologtoi ijil
7000-4108
sain baina uu ene TOD KANNAM emneleg haana baidag yum be holboo barih utas bna uu.