Аарцагны яс нь хүний нас, хүйс, бусад онцлогоос хамааран янз бүрийн хэлбэртэй байдаг. Хэлбэр болон хэмжээ ямар байх нь эмэгтэй хүнд илүү хамааралтай бөгөөд энэ нь хүүхэд төрөх үед чөлөөтэй өнгөрөн гарах зам болдог. Аарцагт байрлах эрхтэнд янз бүрийн гэмтэл, эмгэг, өвчин үүсэхэд зэргэлдээх эрхтнүүддээ төдийгүй дээшээ бусад эрхтэнд халдварлах эрсдэлтэй байдаг. Тухайлбал, аарцагны хөндийд байрлах эрхтнүүдийг дээш татан бэхэлсэн булчин холбоосууд ямар нэгэн гэмтэл, өвчний улмаас суларсан, тасарсан, сунасан тохиолдолд шээс задгайрах, бэлгийн дур хүсэл буурах шинж тэмдгүүд илэрдэг. Ийм эмгэг нь нервийн суваг, ахар сүүлний аарцагны булчингийн сууриар өнгөрч байдагтай холбоотойгоор ихэвчлэн:
- Ойр, ойрхон олон төрсөн
- Төрөлтийг буруу удирдсанаас хярзан урагдсан
- Хүчтэй дүлэлт байнга өгөх төрлийн өвчнөөр удаан өвдсөн, эсвэл хүнд гэмтсэн,
- Тэрчлэн тураалд орж булчин, шөрмөс нь сулран хатангиршсан үед гарах магадлалтай.
Аарцагт байрлах аль нэг эрхтэн идээлүүлэгч нянгаар өвчилсөн үед даруй эмчлэхгүй хүндрүүлснээс нян шээсний сүв болон үтрээгээр дамжин умай, өндгөвч, давсаг, бөөрийг үрэвсүүлэх, улмаар эмэгтэй хүний умай, үр дамжуулах хоёр талын хоолойгоор нэвтрэн хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл /перитонит/ хүртэл хүндрэл өгөх эрсдэл дагуулдаг. Түүнчлэн аарцаг хэвийн ч ургийн толгой том, ихэр, төрөлтийг буруу удирдсан зэргээс шалтгаалан умдаг яс салах, хүүхэд тархины гэмтэлтэй төрөх, тархи усжих зэрэг эмгэгүүд цөөн ч гэсэн гардаг. Тиймээс эмэгтэй хүн бүр эрүүл мэндийн үзлэгт тогтмол орж, ялангуяа жирэмсэлсэн үедээ аарцгийн хэмжээгээ дахин дахин шалгуулах хэрэв ахар сүүл-нд төрөлтийн хүндрэлээс шалтгаалан зовиур илэрсэн тохиолдолд 24-72 цагийн дотор яаралтай эмчлүүлэх шаардлагатай.
Сэтгэгдэл ( 4 )
Төрөөд 20хонож байнаа.Ахар сүүл өвдөөд суухаар өвдөөд байна.Ямар нэгэн эмчилгээ байна уу.Зөвөлгөө өгч туслаач.
2022.10 сард кесар хагалгаанд орсноос хойш ахар сүүл суух хэвтэхэд өвдөөд бна яах уу
bi torood 20 honjin ahar svvl owded bn yahuu tuslaach
Би төрөөд 3хонож байна ахар сүүл хэсгээр өвдөөд сууж босож чадахгүй явхаар өвдөөд байна яаж эмчлэх үү\n