Яаралтай тусламжийн мэргэжилтнүүд чууллаа

2018 оны 10 сарын 30

“Монголын яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн үндэсний чуулган-2018” –ыг Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгээс санаачлан энэ сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тус нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг энэхүү чуулганы үдээс өмнөх хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжид ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн сүүлийн үед хийсэн шинэ судалгааны ажлууд, шинэ технологийг танилцууллаа. Үдээс хойшхи хуралдаанаар шинэчлэн боловсруулж буй яаралтай, тусламж, түргэн тусламжийн журмын төсөл дээр бүлэг болон ажиллаж, санал дүгнэлт өглөө. Цаашид энэхүү журмуудын төсөлийн хүрээнд дахин жижиг бүлгээр хуралдаж, эцэслэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top