АНХААР: ”Үдийн цай” хөтөлбөрийг АЛДААТАЙ хэрэгжүүлсэн сургуулиуд

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтын байдалд эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын чиглэлээр хяналт шалгалт хийсэн талаараа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Эрүүл ахуй, халдвар хамгааллын ахлах байцаагч М.Нэргүй, Улсын ахлах байцаагч О.Нямдаваа нар мэдээлэл хийлээ.

Шалгалтад ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн  дэргэдэх 129 хоолны газрууд хамрагдсан ба БЗД-ийн 21 дүгээр сургууль барилгаа буулгасан, 111-р сургууль нь хоолны газаргүй, шинээр барьж байгаа, 126-р сургуулийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй зэрэг шалтгааны улмаас тус гурван сургуульд явуулах шалгалтыг хойшуулсан байна.

ҮДИЙН ЦАЙ: Сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байна

Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн сургуулийн 83 нь буюу 64.3 хувь нь зориулалтын цайны газартай, 46 буюу 35.7 хувь нь зориулалтын бус, өрөө тасалгааг өөрчлөн засварласан хоол үйлдвэрлэлийн газартай, 8 буюу 6.6 хувь нь цайны газаргүй байжээ.

Шалгалтад хамрагдсан сургуулиудад үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд тавигдах шаардлага 76.36 хувийн хэрэгжилттэй гэсэн судалгаа гарсан байна. Цайны газруудын 89 буюу 74.78 хувь нь ажлын байранд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан, 75.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний нийц зохицол хангасан цэстэй,  54.6 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис болон илчлэг хангасан хоол хүнсээр үйлчилдэг гэж үнэлэгджээ.

ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ:

1. Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиуд: БГД-ийн “Эрдмийн ундраа”, “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, 141, 73, 51, “Шинэ-Эрин”, БЗД-ийн 53, 127, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор, СБД-ийн 25, 45, 71, ХУД-ийн 34, 60, 75, 115, 130, 32-р сургууль.

2. Цайны газрыг технологийн  урсгалын  дагуу зөв зохион  байгуулаагүй, бэлтгэлийн  өрөө,  агуулах,  ажилчдын  хувцас  солих өрөөгүй байгаа сургуулиуд: БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, 47, 51, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 53, 120, 85, СХД-ийн 9,134, 129, 107, 62, 122, “Ирээдүй” цогцолборын 2-р бага, СБД-ийн 1, 2, 35, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 40, 49, 50, 57, 72, 117, НД-ийн 109-р сургуулиуд.

3. Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй сургуулиуд: БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 84, 88, 33, 127, 120, 85, 97, 48, СХД-ийн 107, 65, 122, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд сургууль, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан” заал, 31, 45, 71,  БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Өсвөрийн зохион бүтээгч ахлах сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 34, 75, НД-ийн “Голомт” цогцолбор сургуулиуд.

ЕБС-иуд үдийн цайгаар авбал зохих шимт бодисыг тооцдоггүй

4. Дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан сургуулиуд:  23, 39-р сургуулиудад хиамтай кимбаб, 39, 50-р сургуульд хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулиудад чихэр, шоколад худалдаалж байгаа,  ХУД-ийн 26, 32, 34, 41, 59, 114, 118-р сургууль,  БД-ийн Найрамдал сургууль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, хөгжим бүжгийн коллеж, МУИС-ын байгаль эх лицей сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн  ахлах сургууль, ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль, АШУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль.

5. Зарим сургуулийн сурагчид үдийн цайг ангидаа өөрсдийн аяга тавганд ууж, гэртээ цэвэрлэж байгаа нь  цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна. Жишээ нь: СБД-ийн 2,4,31, 35, 45, 71-р сургуулиудад дээрх зөрчил илэрсэн.

ЕБС-иуд үдийн цайгаар авбал зохих шимт бодисыг тооцдоггүй

6. Хүнс түүхий эдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлүүлдэггүй сургуулиуд: БГД-ийн “Шинэ Эхлэл”, БЗД-ийн 83, 53, 55, БЗД-ийн цогцолбор, 33, 88, 127, 48, СХД-ийн 42, 112, 9, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд, 76, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан”, 31, 45, 116, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, “Найрамдал”, ЧД-ийн 6, 24, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 26, 135, 41, 34, 75, 32, НД-ийн “Голомт” цогцолбор, БНД-ийн 66, 125, “Гүн галуутай” цогцолбор сургуулиуд.

ЕБС-иуд үдийн цайгаар авбал зохих шимт бодисыг тооцдоггүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top