“Тод-Эйч” зөвлөж байна: Ханиад ба томуугийн ялгаа

2018 оны 10 сарын 31

“Тод-Эйч” Хүүхдийн өсөлтийн клиникээс хүйтний улирал эхлэж буйтай холбоотойгоор Томуу, томуу төст өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж байна.

Томуу төст өвчнийг  үүсгэгч анхдагч шалтгааны 95% орчим нь вирус бөгөөд 200 гаруй нэр төрлийн вирус амьсгалын замын хам шинжээр илрэх өвчин үүсгэдэг.

Томуугийн вирусээр хүн хэрхэн халдварладаг вэ?

Томуу өвчний халдвар хүнээс хүнд дамжин халдварладаг. Халдвар авсан хүн ханиах, найтаах үед халдварлагдсан агаар дусал гар, эд зүйлсийн гадаргууд бууж, харин жин багатай жижиг хэсгүүд нь агаарт тогтон үлддэг. Бусад хүмүүс тэр агаараар амьсгалах, эсвэл халдварлагдсан гар, гадаргуутай хүрэлцсэний улмаас халдварт өртөнө. Халдвар цаашид тархахаас сэргийлж хүн ханиаж найтаах үедээ ам хамраа алчуураар дарах, гараа тогтмол угааж байх хэрэгтэй. Томуу, томуу-төст өвчин нь үечлэн давтагдаж, бид ойролцоогоор амьдралынхаа нэг бүтэн жилийг энэ өвчнөөр өвчилж өнгөрөөдөг гэж судлаачид тооцоолжээ.

Урьдчилан сэргийлэлт

1. Бага насны хүүхдийг хүйтний улиралд аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах,

3. Гараа савандаж, угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих;

4. Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд, шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;

5. Биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух;

6. Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах;

7. Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах;

8. Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх;.

9. Томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нярай, 6 сар хүртэлх настай хүүхэдтэй ойрын хавьтал болдог, хамт байдаг насанд хүрэгсдийг дархлаажуулах нь онцгой чухал юм. Эхийг нь вакцинжуулснаар сүүгээр дамжин хүүхдэд томуугийн эсрэг дархлааны эсрэг биеийн титр дээшлэх болно;

Өвчний  шинж  тэмдэг илэрвэл яах вэ?

Эмчид  яаралтай  хандаж, эмчийн зөвлөгөөг  баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж, хамт олон, найз, нөхөддөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадлагаа авч гэртээ эмчлүүлээрэй.

  • Халуун аарц, чацарганы  шүүс,  сармистай  хар шөл зэрэг амаар  уух   шингэнийг ихээр  хэрэглэх
  • Амны   хаалт байнга зүүж хэвших
  • Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон  шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар,  сэлгүүцэхгүй  байх
  • Томуу томуу төст өвчнүүд нь вирусээр үүсгэгддэг тул антибиотик   хэрэглэхгүй байх, гэрээр дур мэдэн эм тариа хэрэглэх, ялангуяа  антибиотик   хэрэглэхээс зайлсхийх /антибиотикийн зөвхөн эмчийн заавраар хэрэглэхийг анхаарах/

Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.

Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх,

Оройн 21-22 цагийн үед унтуулах.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top