”Амгалан” амаржих газрын эмэгтэйчүүдийн эмчлэх тасгийн өдөрлөг боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

Нийслэлийн "Амгалан" амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасаг байгуулагдсаны хоёр жил, дурангийн мэс засал хийж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 30-ны өдөр боллоо. Энэхүү үйл ажиллагааг нээж амаржих газрын дарга Ц.Батболд үг хэлсэн бөгөөд ЭЭЭТ-ийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч Л.Долгоржав эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ болон тус тасгийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлын ололт амжилт, цаашдын зорилтын талаар танилцууллаа.


“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т НЭМГ-ын төлөөлөл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, резидент эмч бүхий нийт 120 хүн оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагааг найман өртөөгөөр зохион байгуулж эмч, мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдэд зориулсан шинэлэг арга, бүтээлч санааг илтгэсэн өвөрмөц тохижилтыг хийжээ.

Тухайлбал:

  • Өртөө 1 -Амаржих газрын эмч, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа, амралт чөлөөт цагийг харуулсан түүхэн гэрэл зургийн булан
  • Өртөө 2 -Үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийн зурвасыг дэлгэсэн чөлөөт булан
  • Өртөө 3 -Венийн судасны бүдүүрлийг эмчлэх “Veinoplus” төхөөрөмжийн танилцуулга
  • Өртөө 4 - Өвчтөнд зориулсан зөвлөгөө, мэдээллийн булан
  • Өртөө 5 -“Сайн туршлага-2018” арга хэмжээнд шилдгээр шалгарсан бүтээлүүд
  • Өртөө 6 -Стресс менежмент буюу хөдөлгөөн засал, иогийн өрөө
  • Өртөө 7 -Зөв зохистой хооллолтын илчлэгийг тооцож, модел байдлаар харуулсан танилцуулга
  • Өртөө 8 -Үдийн хоолны хэсэг гэх мэт эмч, мэргэжилтнүүд болон иргэд үйлчлүүлэгчдийн тав тух, тохилог орчинд ажиллаж, үйлчлүүлэх боломжийг бүрэн хангасан томоохон ажлууд хийгдсэн байна. 


Амгалан амаржих газрын даргын 2016 оны наймдугаар сарын 08–ны өдрийн А/65 тоот тушаалаар “Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасаг” байгуулагдсан бөгөөд нийт 30 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2000 гаруй үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, эмэгтэйчүүдийн мэс засал 439 хагалгаа хийснээс хэвлийн хөндийн нээлттэй мэс засал 376, дурангийн мэс засал 63 тохиолдлыг хийжээ.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд:

  1. 2017 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны хооронд БНЭУ-ын дурангийн мэс заслын эмч, профессоруудаас бүрдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 хоног хамтран ажилласан.  Дурангийн мэс заслын 8 удаагийн сургалт, 10 гаруй эмэгтэйчүүдийн мэс заслыг хамтарч хийсэн.
  2. 2017 оны есдүгээр сарын 14-нд БНСУ-ын “Чэйл” эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
  3. БНСУ-ын “Элсан” эмнэлэгт туршлага судлах ажлын байрны дагалдан сургалт хийсэн.
  4. БНСУ-ын “Вонгуан” их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Сургалт:

  1. Эх барихын яаралтай тусламжийн сургалт- 2 эмч, 1 сургагч багш
  2. -Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн булчирхайн эмгэг - 1
  3. -Дурангийн мэс заслын гадаад сургалт - 1
  4. -Төгсөлтийн дараах резидентын сургалтын чиглүүлэгч багш - 1


Шагнал урамшуулал:

2017 оны  ШИЛДЭГ ИННОВАЦИ нэвтрүүлсэн тасгаар шалгарсан.

2017 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээний “САЙН ТУРШЛАГА-2017” шалгаруулалтанд идэвхи санаачлагатай оролцон, вазопрессин тариа болон тарилгын ивүүрээр батламж авсан.

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулсан ЭШ-ний бага хуралд “Өндгөвчний уйланхайт эмгэгшлийн үед хийгдсэн дурангийн мэс заслын үр дүн болон эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт” сэдвээр дэд байр эзэлсэн.

2018 онд НЭМГ-ын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “САЙН ТУРШЛАГА-2018” арга хэмжээнд эмэгтэйчүүдийн практикт “Single port аргачлалаар умай авах мэс засал” шилдэг 20 бүтээлд шалгарсан.

Мөн дурангийн мэс заслын үед хэрэглэх мэдрэлийн сүлжээний гэмтлээс сэргийлэх ивүүр, Coffee station, стресс менежментийн өрөө нь тус, тус амжилттай оролцсон байна.


Эх сурвалж: НЭМГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top