“Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдал, ёс зүй” чуулган боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

ЭМЯ, ДЭМБ-тай хамтран “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдал, ёс зүй” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Чуулганы зорилго нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, өвчтөн төвтэй, үйлчлүүлэгчийн оролцоог хангах, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулж олон улсын жишигт хүргэхийн тулд үйл ажиллагаагаа хэрхэн чиглүүлэх талаар мэргэжилтнүүд хамтран ярилцах, хэлэлцэхэд чиглэж байна.

Тус чуулганы нээлтэд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин,Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Я.Амаржаргал, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар болон ЭМХТ, аймаг, нийслэлийн ЭМГ, бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын чанарын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ЭМЯ-ны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөл, Ес зүйн хяналтын хорооны гишүүд, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо болон бусад ТББ-ын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцлоо.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин чуулганыг нээж хэлсэн үгэндээ: “...Сүүлийн жилүүдэд ДЭМБ болон бусад улс орнуудад эмнэлгийн тусламжийн чанар, өвчтөний аюулгүй байдлыг сайжруулахад ихээхэн анхаарч, энэ чиглэлээр дэлхийн хэмжээнд олон улсын хурал, зөвлөгөөн сургалтууд тогтмол зохион байгуулагдаж байна. Тухайлбал 2018 оны 04 дүгээр сард Японы Токио хотод зохион байгуулагдсан “Өвчтөний аюулгүй байдлын асуудлаархи Дэлхийн сайд нарын 3 дугаар чуулга уулзалт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, Монгол улсын эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын бодлогыг чиглэлийг танилцуулсан. Тус чуулганаас “Өвчтөний аюулгүй байдлын асуудлаарх Токиогийн тунхаглалыг баталж, жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг “Өвчтөний аюулгүй байдлын Дэлхийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан байна. Бид энэхүү тунхаглалыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн зохион байгуулж байгаа чуулган нь Токиогийн тунхаглалыг хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг хэсэг болж байна” гэж онцлон тэмдэглэлээ.

Чуулганы хүрээнд “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдал, ёс зүйн өнөөгийн байдал, цаашдын зорилт, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт:Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, Чанарын менежментийн тогтолцоо- шаардлага ISO9001:2015 стандартыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх нь, JCI олон улсын магадлан итгэмжлэлийн ач холбогдол, Өвчтөний аюулгүй байдлын олон улсын зорилтууд, Сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, Хүүхэд, нярайн эндэгдлийн байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, өнөөгийн байдал, ирээдүйн хандлага, Харилцаа, ёс зүйд суурилсан тусламж үйлчилгээ, Сувилахуйн ёс зүй, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, ёс зүйн чиглэлээр АШУҮИС-ийн сургалтын хөтөлбөр, судалгааны өнөөгийн байдал, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар-аюлгүй байдлыг сайжруулах үйл ажиллагаа, төлөвлөгөө (2018-2022 он), Эмийн чанар, аюулгүй байдал, Тусламж, үйлчилгээний чанарыг хэмжихэд чанарын болон магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийн ач холбогдол, цаашдын чиг хандлага сэдэвт илтгэлүүд тавигдаж, асуулт хариулт, санал, хэлэлцүүлэг явагдлаа.

Үндэсний чуулганы хүрээнд 2018 оны арваннэгдүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд JCI Олон улсын магадлан итгэмжлэл авсан “Интермэд“ эмнэлэг болон ОУ-ын ISO 9001:2015 стандартаар итгэмжлэгдсэн Арьсны өвчин судлалын үндэсний төвийг түшиглэн “Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдал, ёс зүй” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж, 21 аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн, Ёс зүйн салбар хорооны дарга нарын 63 мэргэжилтнийг хамруулж, туршлага судлах ажлыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
ЭМЯ тэнэг болжээ(65.49.68.158) 2018 оны 11 сарын 06

Энэ ЗГ гарахдаа л эрүүл элэг ч билүү хөтөлбөр гаргаж эхэлсэн. Тэгээд элэгний ганц сайн эм Эссенциаль Фортег ЭМД-н хөнгөлөлтөөс хасчихсан байгаа юм. Арай л тэнэг үү? Сайддаа мэдээлэл өгч, асуудал оруулж байгаа хүмүүс нь бүгд эмний наймааны мафын сүлжээнд орчихсон байнга ашиг хувь авдаг болчихсон хүмүүс гэдэг нь ганцхан энэ жишээнээс тод харагдаж байгаа юм. Энэ мэт маш олон жишээ хэлж болно.

0  |  0
Эрүүл мэндийн төвүүд(103.14.38.131) 2018 оны 11 сарын 06

ЭМТ-дэд үзүүлэх гэхээр дугаар авна гэнэ. Авах гээд өглөө очиход дандаа үдээс хойш бн гэнэ. Өглөө эмч нар нь үзэх хүнгүй хоосон сууж цай уугаад л элдэвийг ярьж биеийн амарыг хийнэ. Маш их хүнд суртал, хээл хахууль, маш муу гаж тогтолцоо энэ төвүүдэд бна. Ялангуяа Чингэлтэйн 17-р сургуулийн дэргэдэх ЭМТ-д. Эмч нарынх нь хүнд сурталтай, хэт бие ээ тосон зан авир хэтэрхий. Хүний төлөө гэх сэтгэлгүй болж биеийн амарыг л хардаг болсон бн лээ.

0  |  0
Top