Олон улсын чихрийн шижингийн холбооноос 2018-2019 онд чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Д.Нарантуяа, Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төвийн Х.Алтансайхан болон бусад албаны хүмүүс өнөөдөр (2018.11.12) мэдээлэл хийлээ.
Монголд өдгөө насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчтэй байдаг талаар эмч нар ярив. Иймд чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөд анхаарал хандуулах ажээ. Олон улсын чихрийн шижингийн холбоо гишүүн орнууддаа чихрийн шижинтэй хүний эмчилгээ, эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд гэр бүлийн гишүүдийн туслалцаа, дэмжлэгийг сайжруулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм.
SOS: Дэлхийд чихрийн шижин өвчний улмаас 6 секунд тутам нэг хүн нас бардаг. 30 секунд тутамд нэг хүн хөлөө тайруулдаг!!!
Чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байдаг гэх судалгаа байна. Чихрийн шижин өвчнийг эрт оношлох нь түүний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг хурлын үеэр холбогдох албаны хүмүүс онцолсон юм.
Чихрийн шижин өвчин нь хүний бие махбодь дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдалын улмаас цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, улмаар нүүрс усны солилцоог алдагдуулан, ам цангах, их уух, турах, шээлгэх зэрэг хам шинжээр илэрч, олон эрхтэн тогтолцоог хамарсан хүндрэл гаргадаг, архаг явцтай бодисын солилцооны эмгэг юм.
SOS: Дэлхийн хэмжээнд 1980 он гэхэд 100 сая гаруй хүн чихрийн шижин өвчнөөр өвчилсөн байсан бол 2018 онд 425 сая хүн өвчилсөн гэж бүртгэгджээ!!!
Доорх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандах шаардлагатай.
Чихрийн шижин өвчний илрэх шинж тэмдэг, эрсдэлт хүчин зүйлийг мэдсэнээр гэр бүлийн аль нэг гишүүн нь уг өвчнөөр өвдсөн буюу өвдөх эрсдэлтэй байгааг эрт танин, эмчлүүлэх боломжтой юм.
Б.АМИРДАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу, би бөөрний асуудлаас таныг авардаг, бөөрний өвчтэй юу эсвэл элэг чинь гэмтсэн үү гэсэн чухал мэдээллүүдийг та бүхэнтэй хуваалцахаар би энд ирлээ, бид чамайг бүрэн эмчилдэг ургамлын гаралтай эмийг би мэднэ, би амьд гэрчлэл, 4 Миний найз нөхөд эдгэрсэн, хэрэв тэр чамайг 14 хоногийн дотор эдгэрэх ёстой ургамлын гаралтай эмийг илгээсэн бол ,, бөөрний архаг өвчин, элэгний өвчин шээсний замын үрэвсэл, бөөрний чулуу, чихрийн шижин зэрэг бөөрний өвчнөөр өвдсөн үү? okos тэр бол гүн үндэс эмтэй агуу ургамлын гаралтай доктор юм\nDR OKOS ургамлын гаралтай гэр бол таны асуудлын шийдэл юм.