Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан билээ.
Энэ дагуу өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, эмч, ажилчдын эрэмбэлэн ангилалт, эмнэлгийн анхны яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны “Үйл ажиллагааны нэгдсэн удирдамж батлах тухай” А/56 дугаар тушаал гарсан.
Тэгвэл уг тушаалын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 16-нд нийслэлийн өрхийн эмч нарын дунд “Ажил мэргэжлийн уралдаан” зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шалгарсан өрхийн эмч нар онолын мэдлэг болон гардан үйлдлийн ур чадвараар өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.
Нийслэлийн өрхийн эмч нарын “Ажил мэргэжлийн уралдаан”-д Баянзүрх дүүргийн “Баянзүрх-Нэг зүрх” баг 82,1 оноогоор тэргүүлж, Налайх, Багануур дүүргийн “Денжер” баг 71,3 оноогоор хоёрдугаар байр, Чингэлтэй дүүргийн “Шуурхай” баг 71 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.
Эх сурвалж: НЭМГ
Сэтгэгдэл ( 0 )