Монгол Улсад анх удаа НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг нь зан үйл, сэтгэл засал эмчилгээний цогц хөтөлбөрийг 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэвтрүүлэн ажиллаж байна. Герман, БНСУ, Пакистан, ОХУ зэрэг олон улсын туршлагад түшиглэн, монгол хүний сэтгэхүй, ёс зан заншилд тохируулсан “4C” буюу “Сайн санаа, сайхан сэтгэл” хөтөлбөрийг 21 хоногийн хугацаагаар эмнэлгийн орчинд, хэвтэн эмчлүүлэх байдлаар хийж эхэллээ Анхны 14 үйлчлүүлэгч хөтөлбөрийг бүрэн дуусгаж, арваннэгдүгээр сарын 22-ны өдөр төгсөлтийн баяраа тэмдэглэн, эрүүл саруул шинэ хүн болон шинэ амьдралдаа хөл тавилаа.
“Сайн санаа, сайхан сэтгэл” хөтөлбөр нь эмийн эмчилгээг сэтгэл заслын миннесота загвар, танин мэдэхүйн сэтгэл засал, хандлагаар анагаахуйн аргуудыг хослуулан ,иог, бясалгал, сэтгэц нийгмийн сэргээн засах хөтөлбөрүүдийг нэгтгэсэн эмчилгээний шинэ арга хэлбэр юм. Энэхүү загвар эмчилгээнд дан ганц архины хамааралтай үйлчлүүлэгч төдийгүй тэдний гэр бүлийн гишүүд нь хамрагдсанаар эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг байна.
Сэтгэгдэл ( 0 )