Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв, "Цикл" худалдааны төв хамтран хорт утаанаас сэргийлэх үүднээс “Нэг шэйр, Нэг маск” аяныг эхлүүлж байгаа талаар өнөөдөр /2018.11.27/ мэдээлэл хийлээ.
Жил бүр хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой хорт утаа ихэсдэг. Энэхүү хорт утаанаас сэргийлэхийн тулд Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд амны хаалт зүүлгэж хэвшүүлэх хэрэгтэй талаар хурлын үеэр онцоллоо.
Тус аяны хүрээнд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 39-р бүрэн дунд сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүдэд маск тараахаар бэлтгэл ажлыг хангасан байна.
Маск тараах дараагийн сургуулийг “Цикл” худалдааны төвийн пэйж хуудсанд ирүүлсэн саналын дагуу тодруулах бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн санал хүсэлтээ илгээн, оролцох боломжтой аж.
Б.АМИР
Сэтгэгдэл ( 1 )
Mash sain