Хүйтний улирал эхэлж, ханиад томуу идэвхжиж байгаатай холбогдуулан дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллах болжээ. Тодруулбал, ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа аж. Түүнчлэн хүүхдийн мэргэжлийн эмч нар өдөр бүр 17-22 цагийн хооронд утсаар зөвлөгөө өгч байгааг эцэг, эхчүүдэд сануулъя. Хэрвээ та эмчээс шуурхай зөвлөгөө авахыг хүсвэл дараах дугаарт залгаж, хүүхдийн эмч нартай холбогдоорой.
Эцэг, эхчүүд хүүхдээ халуурсан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх арга хэмжээ авахыг эмч нар зөвлөж байна.
АНХААРУУЛГА: Парацетамол эмийг зургаан цагаас дотогш ойр ойрхон зайтай хэрэглэж болохгүй
Сэтгэгдэл ( 0 )