Улирлын томуугийн вакциныг ХӨСҮТ-д 15.000 төгрөгөөр хийж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх эрсдэлээс сэргийлэн орон даяар улирлын томуугийн вакцин хийж эхэлснээс хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд нийтдээ 80.361 хүн хамрагдахаас 79.419 нь хамрагджээ. Тодруулбал,

  • Эрсдэлт бүлгийн 16.186

  • Нэмэлтээр 10.176

  • Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн 56.341

  • Эрүүл мэндийн байгууллагын ажилтан 6591

  • Сайн дураар 301 хүүхдүүдийг тус тус дархлаажуулжээ. 

Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагийн хооронд улирлын томуугийн вакцин хийж байна. Төлбөргүй вакцин хийх хугацаа дууссан тул одоо ХӨСҮТ-д очвол 15.000 төгрөг төлж, БНСУ-д үйлдвэрлэсэн вакцин хийлгэх боломжтой юм байна. Томуугийн вакциныг тэднийг хүртэл хийнэ гэсэн хугацаа заагаагүй бөгөөд улсаас олгосон вакциныг дуустал үйлчлэх ажээ. Энэ нь гэхдээ дуусах шатандаа орж байгаа тул эцэг, эхчүүд та бүхэн яараарай.

Эмч нарын зөвлөснөөр зургаан сартайгаас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хэмжээгээр вакцин хийх бөгөөд вакцинд хамрагдсанаас хойш нэг сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тариулах ёстой. Энэ тохиолдолд сүүлд хийх 0.25 мл тарилгыг үнэ төлбөргүй хийнэ. Харин 3-аас дээш насны хүүхдэд 0.5 мл хэмжээгээр нэг удаа вакцинд хамрагдана. Хэрэв та ХӨСҮТ-ийг зорих боломжгүй бол хувийн эмнэлэгт хандан төлбөртэйгөөр вакцинд хамрагдаж болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top