ЗӨВЛӨГӨӨ: Хүйтэн өдөр даарахгүй байх таван дүрэм

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

 

Өдөр ирэх тусам хүйтэрч, бидний бие организм цаг агаарын энэхүү өөрчлөлтөд дасан зохицох гэж багагүй зовдог. Гэхдээ та даарч, тавгүйтэж байна гээд гэртээ суух биш гадаа гарч, ямар ч өдрийг баяр баясгалантай өнгөрүүлэх хэрэгтэй. Ингэхдээ дараах 5 аргыг хэрэгжүүлээрэй:

Идэлгүйгээр бүү гар

Өвөлд та хоол хүнсээрээ илчлэг авч байх ёстой. Хүйтний улиралд хоолны хатуу дэглэм барьж огт болохгүй. Шөлтэй хоол идсэн бол хүйтэн өдөр даарахгүй.

Гар, хөлөө дулаан байлга

Гар, хөл даарч эхлэхэд бид хүйтэн байгааг мэдэрдэг. Дулаан бээлий, дулаахан гутал хоёр нь өвлийн улиралд танд маш хэрэгтэй. Гэхдээ гутал хөлийг тань барьж байвал улам даарна. Гэрээсээ гарахаасаа 20 минутын өмнө гартаа тос түрхэж, массажлах нь цусны эргэлтийг сайжруулж, даарахгүй байх нэг үндэс болдог.

Олон давхар хувцас өмс

Хөнгөн хувцсыг олон давхарлаж өмсөх нь нэг зузаан свитер өмссөнөөс илүү. Гэхдээ хувцас биеийг тань барих ёсгүйг сана.

Халуун биш шүршүүрт ор

Өглөө халуун биш, хүйтэн тал руугаа бүлээн шүршүүрт орсноор цусны эргэлт сайжирч, та даарахаас хамгаалагдана.

Хүйтэнд кофе уух нь муу

Маш их даарах үед хатуу ундаа болох архи уух нь дулаацах арга гэж боддог бол та том эндүүрч байна. Архи уувал та дулаанаа маш хурдан алдана. Халуун цай уу. Хүйтэнд кофе уух нь бас тийм ч зөв арга биш. Кофены оронд какао ууж болно.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.21.100.210) 2018 оны 12 сарын 07

Хамгийн гол нь ”хөлөрөх”-гүй байх. Хөлстэй байхад даарч осгох магадлал маш өндөр байдаг юм шүү

0  |  0
Top