2018 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэд хорт хавдрыг эмчлэх шинэ арга танилцуулсан билээ. АНУ-ын Техасын Их сургуулийн эрдэмтэн Жэймс Аллисон, Японы Киотогийн их сургуулийн Тасүко Хонжо нарын хийсэн нээлт олны анхаарлыг татсаар байна.
Хүний дархлаанд хорт хавдрыг эсэргүүцдэг эсүүд тодорхой хэмжээгээр байдаг. Нобелийн шагналтан Жэймс Аллисон, Тасүко Хонжо нар энэхүү эсийг идэвхжүүлж, хүч оруулах шинэ арга нээжээ. Анагаах ухааны салбарт цоо шинэ зүйл болсон энэхүү нээлт нь хүний дархлааны эсүүдэд байдаг уургийг олж тогтоосонд оршиж байгаа юм.
Тэдний судалгааны үр дүнд хүний биеийн дархлааг сайжруулах замаар хорт хавдартай тэмцэх бүрэн боломжтой болж байгаа аж. Хорт хавдрыг эмчлэх арга замын талаар эрдэмтэд хэдэн зуун жил ярьж байгаа ч энэ аюулт өвчнийг эдгээх ажилд 2018 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэд шинэ дэвшил хийлээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
further reading