ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн бэлгийг хэрхэн зөв сонгох вэ?

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 09

Хүнсний аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн мэдлэг, сонголт хамгийн чухал. Ялангуяа хүүхэд багачуудын хоол, хүнсний сонголт эцэг эхчүүдээс шууд хамааралтай байдаг. Удахгүй болох шинэ жилийн баяртай холбогдуулж эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ гэдэг мэдээллийг хүргэж байна. 

  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Түүнчлэн хүүхдийн насны онцлогт тохирсон бэлэг сонгохоос гадна нөөшилсөн болон лаазалсан бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарахыг зөвлөж байна.

 

  • Төрөл бүрийн ундаа, жүүс, компот зэргийн шүүс нь булингартай эсэх, тунадас үүссэн, доторх жимс нь ялзарч муудсан эсэхийг сайтар шалгах,

 

  • Үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, тэжээллэг чанар, орц найрлага зэргийг сайн шалгаж авах,

 

  • Ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчин, гудамж талбайд ил задгай худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг худалдан авахгүй байхыг зөвлөж байна.

 

  • Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төмбийсэн, дарахад хонхолзож байвал, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал хэрэглэхээс татгалзаарай. 

Таны хайртай, ойр дотны хүмүүс эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү ТАНЫ СОНГОЛТ-оос шалтгаална. Дээрх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж, үр хүүхдээ эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.  


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.117.230) 2018 оны 12 сарын 10

Mongiig ni ogson shuliun . Iddegguu baahan um tsuglardag

0  |  0
Top