Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/ нь Монголд анх удаа их сургуулийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын их ажлыг өрнүүлж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр буюу 2018 оны 12 сарын 10-ны 11 цагт АШУҮИС-ийн шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлтийн үйл ажиллагаа болж байна.
АШУҮИС цар хүрээгээ өргөжүүлж, 8 бүрэлдэхүүний сургуулиас Анагаах Ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн хичээлийн байр, Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгын ажлыг ийнхүү дуусгаад байна.
МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан их сургуулийг кампусаар хөгжүүлэх томоохон зорилтын хүрээнд АШУҮИС шат дараалан олон бүтээн байгуулалтыг цаашид хийнэ. Энэ бүтээн байгуулалтын эхлэл нь өнөөдөр хүлээж авч байгаа хоёр сургуулийн хичээлийн байр юм. Энэ хичээлийн байранд цаашид гурван мянга гаруй оюутнууд эрдэм ном үзэн, Монгол уламжлалт анагаах ухааны 62 ортой эмнэлгээр жилд 110 гаруй мянган хүмүүс үйлчлүүлж, эмчилгээ, оношилгоо хийгэх юм. Уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь рашаан, шавар эмчилгээ, зүү, төөнүүр, бариа заслын чиглэлээр хамгийн сүүлийн орчин үеийн тусламж үйлчилгээ үзүүлж, анх удаагаа нэгдсэн эмнэлгийн түвшинд үйл ажиллагаа явуулах болсноор анхдагч бөгөөд, шинэлэг юм. Мөн хичээлийн шинэ байрны ур чадварын тэнхимүүд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, олон улсын стандарт, жишгийн дагуу байгуулж эхлээд байна.
Сэтгэгдэл ( 4 )
ЦОЛМОН, САРАНГЭРЭЛ ХОЁР ТУУЗЫГ НЬ Л ХАЙЧИЛЛАА. ЭНЭ ХОСР АВГАЙ ХИЙСЭН ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ. САРАНГЭРЭЛ ЭНЭ САЛБАРААС ХУРДАН ЗАЙЛ.
xaana neegdsen yum be
ene tsolmon odoo bolio shouchin avgai shig bj bgaag n ene ih ajliin hajuugar bas ailiin nuhur erguulne zainii avgai
ХУЛАН АЖИЛ БИШ ӨӨРИЙГӨӨ ХАРУУЛАХ ГЭЖ ЯВАА ЮМ БХДАА