Өрхийн эмнэлэгт нярайн шарлалт, ургийн зүрхний цохилт хэмжих тоног төхөөрөмжүүд өглөө

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар өчигдөр /2018.12.11/ Баянзүрх дүүргийн 27 өрхийн эрүүл мэндийн төвд нярайн шарлалт хэмжих аппарат, ургийн хөдөлгөөн, зүрхний цохилт болон эхийн умай агшилтыг хэмжих аппарат, шарлагын аппаратыг гардуулж өглөө.

Нийслэлийн хэмжээнд хамгийн олон хүн амтай буюу 347 мянган хүнд нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тус дүүргийн ӨЭМТ тус бүрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-наас нийт гурван төрлийн 81 ширхэг тоног төхөөрөмжийг олгож байгаа юм.

Нярайн шарлалт хэмжигч, ургийн зүрхний цохилт, хөдөлгөөн хэмжих аппаратууд нь ӨЭМТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн нэг байсан бөгөөд ийнхүү тус бүртээ аппараттай болсноор жирэмсэн эх болон нярайн эмгэгийг эрт үед нь оношлох бүрэн боломжтой болжээ. Мөн УВЧ буюу шарлагын аппаратаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо олон тул физик эмчилгээний хүртээмжийг сайжруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү ойр, хүлээгдэл чирэгдэлгүй хүргэж чадахуйц болсон байна.

НЗДТГ-аас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгосонтой холбогдуулан хүн амд үзүүлж буй анхан шатны тусламж, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр тодорхой ажлуудыг хийж байгаа билээ. Энэ дагуу нийслэлийн 142 ӨЭМТ-ийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, барилгын гадна болон дотоод засварын ажлыг хийж эхэлсэн. Одоогоор 58 ӨЭМТ-ийн гадна болон дотоод засварын ажлыг хийж, ашиглалтад хүлээлгэж өгөөд байна. Мөн нийслэлийн 2019 оны төсөвт тусгагдсаны дагуу бусад дүүргийн ӨЭМТ-үүдийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болсон байна.

ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирснаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурах, иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх зэрэг олон талын боломж бүрдэх юм.

Эх сурвалж: НЭМГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.78) 2018 оны 12 сарын 12

Салбарынхаа ажилаа мэддэггүй тэнэг сайд гуай өрхөд шаргалттай хүүхдийг эмчилдэггүй стандарттай байдаг сонгуулийн сурталчилгаа хийгээд байгаа юмуу наад сайдадаа яамны хэдэн юм нв зөвлөөч хөдөө орон нутгийн эмнэлэг төрөх дөө өгөхөө мэддэгүй ингээдл тэнэгтээд эхэлдэг юм сараа авгай хайран тоног төхөөрөмж үхмэл хөрөнгө болно доо олон улсад эмнэлгийн нэрийг гутаасан багаад бгаа юм байхдаа

0  |  0
Top