ЦССҮТ-ийн санхүүгийн үйлчилгээ стандартаас хол хаягджээ!

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 14

Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ бол улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цус сэлбэлт судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг цорын ганц байгууллага. Ингэхдээ дэвшилтэт технологи, инновацид тулгуурлан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж ажиллахыг эрхэмлэдэг гэжээ.

Цус судлалын төв үйлчилгээний төлбөрийг бэлэн мөнгөөр нэхэх нь ямар учиртай вэ?

Тус төв цус, сийвэн цуглуулж, цус цусан бүтээгдэхүүнийг эмнэлгийн захиалгын дагуу үйлдвэрлэх, хадгалах, цуглуулсан цусны нэгж бүрд цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх, цусны бүлэг тодорхойлох, цус, цусан бүтээгдэхүүний чанарын хяналтын болон иммуногематологийн лавлагаа шинжилгээг хийх гээд олон арван үйлчилгээ үзүүлдэг. Иргэдийн хувьд цусны нарийвчилсан шинжилгээний үйчилгээг түлхүү авдаг байна. Эдгээрийн ханш нь 5000 төгрөгнөөс эхэлдэг. Цусан дахь эерэг, сөрөг биетийн шинжилгээ гэхэд 30 мянган төгрөг. “Хасах” болон ховор төрлийн цустай хэдэн зуун хүн үйлчилгээ авдаг. Гэтэл энэ төвд бэлэн мөнгөний ATM болон пост машины үйлчилгээ өнөөдрийг хүртэл алга. Жилийн өмнө байхгүй л байсан. Одоо ч мөн алга л байна. Орчин үеийн санхүүгийн тогтолцооны хөгжлийг дагасан ч, үйлчилгээний шуурхай, соёлтой байдлыг бодсон ч ийм төрлийн үйлчилгээ зайлшгүй хэрэгтэйг очсон хүн бүр уг нь хэлдэг.

Өнгөрсөн хугацаанд улс болон олон улсын хандивлагч байгууллагаас 3.3 тэрбум төгрөгөөр тус төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн иж бүрэн шинэчлэлийг 100 хувь сайжруулж, цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, донор үйлчлүүлэгчдийн тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинэчлэл, дэвшлийн он жилүүд хөвөрсөөр ирсэн. Харин иргэдэд үзүүлж буй санхүүгийн үйлчилгээ нь өнөө л бахь байдгаараа орхигджээ. Эсвэл өөр эрх ашиг байдаг юм уу? Ямартай ч үйлчлүүлэгч төлбөрөө төлөх гэхээр карт уншигч пост байдаггүй бас НӨАТ-ын баримт өгдөггүй юм билээ.

Иргэн бүр биедээ тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй явах боломж хомс. Дэлхийн хөгжил цаасан мөнгөнөөс татгалзаж байхад төрийн байгууллага гэхээрээ хөгжил дэвшлээс хоцордог, үйлчлүүлэгчдээ боддоггүй, хөшүүн хойрго байдаг хуучин ойлголтоо халах цаг болсон мэт. Энэ нь ердөө л дотоод зохион байгуулалттай холбоотой өчүүхэн зохицуулалтын л асуудал юм.

ЦССҮТ өнөөдөр эрүүл мэндийн салбараас олон улсын гурван стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны байгууллага гэж өргөмжлөгддөг. Тус төвийн нэгдсэн лаборатори нь MNS ISO 15189:2008, MNS ISO 15189:2015-аар давхар итгэмжлэгдээд байгаа. 2017 онд төвийн бүх үйл ажиллагааг хамруулан цогц байдлаар Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016-аар баталгаажуулсан байна. Мөн ХАБЭА-н удирдлагын тогтолцооны MNS OHSAS 18001:2012 стандартыг мөрдөн ажилладаг. Харамсалтай нь, иргэдэд үзүүлж буй санхүүгийн үйлчилгээ нь олон улсын стандартаас хол хаягджээ.

ЦССҮТ-ийн хамт олон эрхэм зорилгоороо “Чадварлаг баг, дэвшилтэд технологи, инновацид тулгуурлан, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд оршино” гэж тодорхойлжээ. Та бүхэн орчин цагийн санхүүгийн хөгжлийг ашиглан үйлчлүүлэгчдээ олон төрлийн эх үүсвэрээс төлбөр тооцоо хийх боломжийг олгож ажиллавал алсын хараандаа тусгасан цус сэлбэлт судлалын чиглэлээр Азидаа тэргүүлэгч орнуудын жишигт хүрэх боломж байна.

Хэрэв хүсвэл карт уншигч пост машиныг амархан авчихаж болдгийг сануулъя. Жижиг мухлаг, буфед, кофе шопуудаас эхлээд сарын 3 сая төгрөгийн гүйлгээ хийдэг дурын газар иргэдэд чиглэсэн санхүүгийн хялбар үйлчилгээ үзүүлдэг болсон цаг шүү.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулан(124.158.110.82) 2018 оны 12 сарын 17

НӨАТ-ийн баримт өгдөг шд юугаа бичээд байгаа мал шиг сэтгүүлч вэ?

0  |  0
Setguulch odnoo(112.72.11.108) 2018 оны 12 сарын 17

Tanaix ingej xudlaa medeelel tavixaa bolioch 5000in shinjilgee bdgui shde tsusnii buleg 2000 tugruguur todorxoildgin bnla bi 4 dux udur ochij uilchluulsen sxan uilchilgeetei nairsag baiguullaga bnlee

0  |  0
Ахлах Нягтлан бодогч(124.158.110.82) 2018 оны 12 сарын 16

Юуны өмнө бидний үйл ажиллагаанд санаа тавьж, хэрэгжүүлээгүй зүйлийг олж харсан сэтгүүлч М.Бүүвэй танд баярлалаа. АТМ-ын байрлуулах асуудал одоо хялбар шийдэгдэх байх гэж найдаж байна. Учир нь банкууд манай байгууллагад 40,000 ам.долларын үнэ бүхий АТМ машины байрлуулаад хэрэглээ нь хүрэхгүй байсан бол ирэх жил Үндэсний оношлогооны төв нээгдэхтэй холбогдуулан банкуудын сонирхол татах нь дамжиггүй. Бид энэхүү төлбөр тооцооны асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг байгууллагын веб хуудасанд байршуулах болно.

0  |  0
үйлчлүүлэгч(202.126.89.33) 2018 оны 12 сарын 16

Бэлэн бус төлбөр тооцооны асуудлаар уг нь их судлаж байгаа юм билээ.Харин тус төвөөр өдөрт үйлчлүүлж төлбөрт үйлчилгээ авдаг үйлчлүүлэгчийн тоо мөнгөний хэмжээ нь банкны бизнесийн тавьж буй шаардлагыг хангахгүй байгаад л учир нь байгаа юм байна лээ

0  |  0
атаархал сөнө(66.181.177.211) 2018 оны 12 сарын 16

ямар гээч атаархуу новшийн явуулгаар ийм юм бичээд байнаа

0  |  0
боль(66.181.177.211) 2018 оны 12 сарын 16

за энэ ямар ч ойлголтгүй нөхрийн бичвэр байна

0  |  0
zochin(84.227.227.238) 2018 оны 12 сарын 15

ene chin ulsiin baiguullaga baih estoi shdee yun ih mongo yaridag gazar ve, hynii amitai temzeh estoi baital icheech, naad ajlaa er ni sain zov standartiin daguu hiij chaddag umuu ene gazar

0  |  0
Авлига томилгоо тенд(112.72.11.115) 2018 оны 12 сарын 14

Хувьсгалч Удвал авгай эмийн санч арьсны Цогцэцэг хавдрын асан Төмөрбаатар Ми- н хүргэн Очирбат хөгшдийн эмнэлэгийн асан Оуинхад 2013/2018 нарын хуйвалдаан хар жагсаалтаар авлига хахуулиар хууль бусаар томилогдсон ЭМЯамны харьяа эмнэлэгийн захирал гэх этгээдүүдийг ажлаас нь чөлөөлөх нь ДСарангэрэл сайд таны Төрийн өмнө хийх ажил шүү эмнэлэгийн дарга нар ажилд хүн авахад шан харамж авдаг тендер төсөвийн мөнгөөс хумсалж Сайд дарга нарт тал зассан өнгөөр нүд хурсан мөнгөний тулам болсон шүү

0  |  0
Авлига томилгоо тенд(112.72.11.115) 2018 оны 12 сарын 14

Хувьсгалч Удвал авгай эмийн санч арьсны Цогцэцэг хавдрын асан Төмөрбаатар Ми- н хүргэн Очирбат хөгшдийн эмнэлэгийн асан Оуинхад 2013/2018 нарын хуйвалдаан хар жагсаалтаар авлига хахуулиар хууль бусаар томилогдсон ЭМЯамны харьяа эмнэлэгийн захирал гэх этгээдүүдийг ажлаас нь чөлөөлөх нь ДСарангэрэл сайд таны Төрийн өмнө хийх ажил шүү эмнэлэгийн дарга нар ажилд хүн авахад шан харамж авдаг тендер төсөвийн мөнгөөс хумсалж Сайд дарга нарт тал зассан өнгөөр нүд хурсан мөнгөний тулам болсон шүү

0  |  0
zochin(202.9.42.46) 2018 оны 12 сарын 14

Udvalin ued tomilogdson yamar ch medleg chadvar baihgui Erdenebayar gedeg nuhriig zailuulah tsag hugazaa ni bolson baina Saidaa.

0  |  0
Top