Томуугийн өвчлөлөөр эмнэлэгт ирсэн хүүхдүүдийн 20 хувь нь хэвтэн эмчлүүлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн мэдээллээр 2018 онд хүүхдийн томуугийн вакцинжуулалтыг эрт хийсэн нь энэ төрлийн өвчлөл өмнөх онтой харьцуулахад буурах нөхцөл бүрдүүлсэн байна. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагууд томуугийн дэгдэлтийн улирал ирсэн тул нэмэлтээр ор дэлгэн өвчтэй хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд хүүхдийн үндсэн 125 ортой ч 190 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тус эмнэлэг сургалтын өрөө, эмч нарын өрөө, мэдрэлийн тасгийг бүхэлд нь суллан томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын бэлэн байдлыг хангах хүрээнд 45 ор нэмж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг аван эмчилж байна. Нийт хүлээн авах дээр ирж байгаа хүүхдүүдийн 20 орчим хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Бусад хүүхдүүд нь амбулаторийн үзлэг хийлгээд, тусламж аван буцаж байгаа юм байна. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь ирэх хаврыг хүртэл эмийн нөөцөө бүрэн бүрдүүлсэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын хуваарийн дагуу удирдлагууд хариуцлагатай жижүүрт гарах зохион байгуулалтын арга хэмжээ авсан байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top