Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр 2018-2020 онд Япон улсын Хирошима их сургууль, Эмгэг судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг “Уушги тоосжих өвчин асбестийн шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадавжийг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд уушги тоосжих өвчин, асбестийн шалгаант амьсгалын замын өвчин, түүний хүндрэл болох уушгины урьдал өвчин, уушгины хавдар, мезотелиома зэрэг өвчний оношилгооны сургалт 2018 оны арванхоёрдугаар сарын 3-10-ны хооронд Япон улсын Хирошима Их Сургууль дээр зохион байгуулагдлаа. Сургалтад Эмгэг судлалын үндэсний төв болон орон нутгийн эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нар нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай суралцаад ирлээ. Төслийн хүрээнд Эмгэг судлалын үндэсний төв дээр зайн оношилгооний төхөөрөмж болох Нанозүүмэр (NanoZoomer SQ)-ийг суурилуулан эдийн шинжилгээгээр уушгиний эмгэгийн оношилгоог Японы эмч нартай хамтран хийх, санал солилцох боломжтой боллоо.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл ( 0 )