Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж байна.
Энэ хүрээнд даатгуулагч эхийг хүүхдийн хамт магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд тав хүртэл хоног үнэ төлбөргүй сувилах юм.
Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөжээ.
Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдахаар байна. Энэ асуудлыг ирэх баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.
Эх сурвалж: Засгийн газар
Сэтгэгдэл ( 4 )
Боломж л гарвал мөнгө угаачих гээд байх юм. ЖДҮСг самарчихаад одоо Халамжийн сан, Эрүүл мэндийг дэмжих сан, ЭМ-ын Даатгалын санг самрах юм гэнэ Солиотой шунал нь барагддаггүй хулгайчид вэ. Дэлхийгээс зайлаач
Янданд нэг юм хийх гэдэгтэй адил буцаанаа буруу маш муу санал байнаа.
арай ийм тэнэг шийдвэр гаргаагуй байлгуй 5 хоноод дараа нь яах гэж ийм юманд ашиггуй зардал гаргавал олон нийтийн эсэргууцэлтэй тулнаа Чинзориг гуай тэнэгтхээ боль
Маш сайхан шийдвэр гаргажээ, цаашдын ажилд нь амжилт хүсье.