Хятадын Төв өмнөдийн их сургуулийн эрдэмтэд олон жил тамхи татсан хүмүүсийг тамхинаас гаргахаар гар утасны хэрэглээнд суурилсан, тэр дундаа хүмүүстэй харилцахдаа тамхи татангаа утсаар ярих биш, харин мессеж бичихийг илүүтэй зөвлөсөн 12 долоо хоногийн туршилт явуулахад 6.5 хувь нь туршилтын эцэст тамхинаас гарсан байжээ. Энэ нь тун амжилттай үр дүн тул эл аргыг Хятадын бусад хэсэгт илүү өргөн хүрээнд туршиж үзэхийг дээрх сургуулийн эрдэмтэд төлөвлөж буй гэнэ.
Мессеж хэрэглээг дэмжсэн 12 долоо хоногийн дараа туршилтад хамрагдагсдын архаг тамхичдын хэсгээс 89, бага татагсдын хэсгээс 82 нь тамхиа хаясан байна. Хүн ам их тул Хятад улс тамхины хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн хэмжээнд тамхи худалдан авагчдын 40 гаруй хувь нь хятад хүмүүс байдаг гэх судалгаа бий.
Сэтгэгдэл ( 0 )