Улсын гуравдугаар төв эмнэлэгт Монголын Мянганы Сорилын сангийн санхүүжилт, ДЭМБ-ын дэмжлэг туслалцаатайгаар 2010-2013 онд “Тархины харвалт ба Зүрхний шигдээс” төсөл амжилттай хэрэгжсэн билээ.
Уг төсөл нь Монгол хүн амын дунд тохиолдож буй тархины харвалт, зүрхний шигдээс өвчнийг эрт оношлох, эмчлэх, үр дүнтэй сэргээн засах, дахихаас урьдчилан сэргийлэх, бүртгэх цогц тусламж үйлчилгээг бий болгох үндсэн зорилготой байсан бөгөөд төслийн хүрээнд тархины харвалт, зүрхний яаралтай тусламж эмчилгээний эмнэлзүйн удирдамж стандартуудыг шинэчлэн боловсруулж практикт нэвтрүүлэх, тархины цус харвалт, зүрхний шигдээсийн эрт үеийн оношилгоо эмчилгээний оновчтой, өндөр үр дүнтэй аргуудыг практикт нэвтрүүлэх, ангиографи болон компьютер томографийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бусад эм эмнэлгийн хэрэгслээр хангах, нарийн мэргэжлийн багийг өндөр хөгжилтэй орнуудад богино хугацаагаар оношилгоо эмчилгээний арга зүйд сургах, улсын хэмжээнд тархины цус харвалт, зүрхний шигдээсийн бүртгэлийн тогтолцоог бий болгож, мэдээллийг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн амын мэдлэгийг дээшлүүлэхэд ашиглах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн юм.
Одоогоос яг 5 жилийн өмнө амжилттай хэрэгжиж дууссан уг төслийн тогтвортой үйл ажиллагааг хангах хүрээнд тус эмнэлэг өөрийн эмнэлгийн тархины харвалт ба зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээнд сүүлийн 5 жилийн хугацаанд гарсан бодит үр дүн, өөрчлөлт шинэчлэлт, ололт, амжилт, туршлагаа эрүүл мэндийн салбарын хамтран ажиллагч байгууллагууд, төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан холбогдох олон улсын байгууллагууд хийгээд иргэд олон нийтэд тайлагнах зорилгоор “Тархины харвалт ба зүрхний шигдээс төслийн 5 жилийн үр дүн” сэдэвт тайлан хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр ”Бэст Вестерн Премьер Туушин” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Тайлан хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн, Мянганы хөгжлийн сорилын сангийн эрүүл мэндийн төсөлхариуцсан захирал асан А.Мөнхтайван нар оролцож нээж үг хэлсэн бөгөөд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн тусгай мэргэжлийн эмнэлэг, төвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн удирдлагын төлөөлөл, дүүрэг орон нутгийн эмнэлгүүдийн эмч эмнэлгийн мэргэжилтний төлөөлөлүүд, нийт 70 гаруй хүн оролцлоо.
Төслийн үр дүнд бий болсон тархины харвалт, зүрхний шигдээсийн цогц лавлагаа тусламж үйлчилгээний хүрээнд тус эмнэлэг сүүлийн 5 жилийн хугацаанд 4158 хүнд тархины харвалтын, 7055 хүнд зүрхний цочмог шигдээсийн тусламжийг, 4435 хүнд зүрх, тархины судсан дотуурхи мэс заслын, 48 хүнд бүлэн хайлуулах эмчилгээ, 10414 хүнд зүрх, тархины судсан дотуурхи оношилгоо, 9990 хүнд тархи, зүрхний компьютер томографийн шинжилгээ, давхардсан тоогоор 8375хүнд харвалт, шигдээсийн эрт үеийн сэргээн засах тусламжийг тус тус үзүүлээд байна.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл ( 3 )
3 dugaar emnelgiin emch suvilagch nartaa urgelj Bayarlaj talarhaj dursaj yavdag.yum shuu.Saihan buhen delgereh boltugai.
medegdej bgaa shinj bval yaralraigaar yadaj l medreliin emchid handanaa daa.bas uvdsunii ni daraa mash urt hugatsaataigaar emlegt hevtuulj emchleh heregtei.seheend 1-3. erchimt emchilgee 7 nonog, erchimt emchilgeenii 7 tegeed lhariya duureg uruu shiljdeg.duurgiin emnelguud mash muu .3-r emneleg l gants gol emneleg.iim ldur zurag nadad uldsen.minii eej ene emnelgiin emch nariin achaar 2dahi jilee bolj bgaa.Hervee uhuulah taniulah ter huudsuud ert unshij medsensen bol gej urgelj l boddog.
Hursun deer buuhgui tusul.unendee ert onoshloh uridchilan sergiilleh ni mash zuv.gevch ene aimshigt uvchnuus sergiilehiin tuld olon niited ene uvchnii shinj temdeg, ilreh baidal zergiig ni harvaltiin tasgiinhaa uudend hadaj taniulsan ni uneheer dutagdaltai.yagaad gevel harvaltiin tasagt harvasan uvchtun hevtej, uvchtnii ar geriinhen harvaltiin tasgiin uudend shanalj suuhdaa l tuuniig ni unshdag.iim l baigaa yum daa.ter zuragt huudas, shunj temdguudiig ni todorhoilson tanilltsuulah sanbariig uuruur olnii hurteel bolgovol humuus unshaad meddeg bolno.tuugeer ni hen negend ni esvel uurt ni medegde