ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслыг шинээр нэвтрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ 2018 оноос эхлэн Unicompartmental knee arthroplasty /UKA/ буюу өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж эхэлсэн юм. Энэ нь сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон орнуудад хийгдэж, үр дүн нь батлагдсан мэс засал бөгөөд Монголд нутагшуулах үйл ажиллагаа энэ оноос эрчимтэй үргэлжилж байна.

Өвдөгний үеэр өвдөх зовиуртай хүмүүс маш олон байдаг. Настай хүмүүс өвдөгний үед яс ургасан гэж ярьж заншсан байх жишээтэй. Тухайн эмгэг нь 4 үе шаттай явагддаг ба сүүлийн шатанд өвдөгний үеийг бүрэн солих мэс засал хийгддэг. Остеоартрит ихэнх буюу 90 орчим хувь нь өвдөгний үений дотор талын дарагдал, сөнөрөл, элэгдэлтэй холбоотойгоор үүсдэг. Дээрх мэс заслыг өвдөгний үеийн зөвхөн дотор урд хэсгийн дарагдал өөрчлөлтийн үед хийдэг байна.

Өвдөгний үеийг хагас солих мэс засал нь:

  •  Жижиг зүслэгээр хийгддэг.
  •  Мэс заслын дараах өвдөлт зовиур бага.
  •  Мэс заслын дараах нөхөн сэргэх процесс хурдан.
  •  Өдөр тутмын  хэвийн үйл ажиллагааны сэргэлт хурдан учир амьдралын чанарт өндөр үр дүнтэйгээр нөлөөлнө.
  •  ТКА буюу өвдөгний үе бүрэн солих мэс засалруу дээрх мэс заслыг шилжүүлэх бүрэн боломжтой. 

ГССҮТ эмнэлэгт хийгдэж буй мэс засал нь зөвхөн өвдөгний үеийн сөнөрөлд орсон буюу өөрчлөлт бүхий хэсгийг мэс заслын аргаар хэсэгчлэн авч өвдөгний үеийг солих мэс засал юм. Тухайн мэс заслыг өвчтөнд төлөвлөхдөө оношлогооны маш нарийн шалгуур зайлшгүй шаарддаг байна. Дээрх мэс заслыг өвчтөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн  оношлуулж шалгуур үзүүлэлтүүдийн хангасан бүхий л насны хүмүүс хийлгэх боломжтой. ГССҮТ-ийн мэс засалч эмч нарын баг хамт олон өвдөгний үеийг хагас солих мэс заслыг амжилттай хийж байгаа нь Эрүүл мэндийн салбарт гарч буй томоохон амжилтуудын нэг юм.

Мэс заслын баг:

  • ГССҮТ-ийн Ерөнхий захирал,  Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Т.Мөнхсайхан 
  • Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн эрхлэгч Тэргүүлэх зэрэгтэй их эмч  Ж.Түмэн-Өлзий 
  • ЯҮГТ2-ийн ахлах зэрэгтэй гэмтлийн мэс заслын эмч Б.Баатаржав 
  • ЯҮГТ2-ийн гэмтлийн мэс заслын эмч С.Батсүх 
  • Мэс заслын сувилагч Б.Бямбацэцэг 
  • Мэдээгүйжүүлгийн сувилагч Ч.Уранчимэг

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(112.72.12.16) 2019 оны 01 сарын 16

Өөрсдөө хийлгэж үзсиймуу яагаад үр дүн багатай мөнгөний төлөө нтр гээд байгаан болоо тайлбарлаад хэлээд өх хүн байна уу?. Уг нь би өөрөө их сонирхоод дажгүй юм гэж бодоод байсиймсан

0  |  0
М Болд(112.72.11.105) 2019 оны 01 сарын 04

Аьлигаар томилогдсон захирал шүү дээ 500,0 саяаа олох гэж хувийн Агь нэртэй компаниараа хүний донорын арьс нийлүүлж 2-3 нугалж ашиг олсон, хувийн үений дуран ашиглаж мөнгө хийсэн, одоо хагас үе гэж өндөр өртөгтөөс завших санаа нь шүү дээ онош өвчний түүхээ ч бичиж чадахгүй эмч нар. Гэмтлийн эмч нар мөнгө нэр хүндэд нугасгүй пялдага болсон байна лэа

0  |  0
М Болд(112.72.11.105) 2019 оны 01 сарын 04

Аьлигаар томилогдсон захирал шүү дээ 500,0 саяаа олох гэж хувийн Агь нэртэй компаниараа хүний донорын арьс нийлүүлж 2-3 нугалж ашиг олсон, хувийн үений дуран ашиглаж мөнгө хийсэн, одоо хагас үе гэж өндөр өртөгтөөс завших санаа нь шүү дээ онош өвчний түүхээ ч бичиж чадахгүй эмч нар. Гэмтлийн эмч нар мөнгө нэр хүндэд нугасгүй пялдага болсон байна лэа

0  |  0
Үзэн яддаг(202.9.43.28) 2019 оны 01 сарын 04

Эд нар бол сэтгэл зүрхгүй эмч нар (гэмтлиинхэн) хүн ёсны. Нигүүлсэл, энэрэл даанч үнэр ч үгүй булайнууд. Мөнгөнии төлөө гэмтлиин хэн юу ч хиинэ дээ

0  |  0
zalihai(66.181.171.26) 2019 оны 01 сарын 04

ur dun bafatai mes zasal daa undur urtugt emchilgeenii tusuvsees mungu husah l arga daa

0  |  0
Top