ХАВАР БОЛОХОД -15 кг: Эдгээр зургаан хүнсийг хоолноосоо хас

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 14

 

Жингээ хасч гоолиг сайхан болох хүсэл байгаа ч дуртай зүйлээ идэхгүй байх тэвчээр хүрэлцэхгүй байна уу? Тэгвэл дуртай хүнсээ бүгдийг нь хорилгүйгээр эдгээр зургаан хүнсийг л хоолны цэснээсээ хасчих. Үр дүн нь таныг гайхшруулах болно. Хавар болоход та 15 кг жин хассан байж ч магадгүй.
 

Шарсан төмс

Чипс, шарсан төмс зэргийг бүү ид. Эдгээр нь танд амттай санагдаж байж болох ч ямар ч тэжээлгүй. Шарсан төмс бол хоол биш.

Хиам, хиаман төрлийн бүтээгдэхүүн

  “Хаягдал мах”, амт оруулагч, хүнсний будаг, үнэр оруулагч...Эдгээрийн тусламжтайгаар л хиам амттай санагдаж байгаа юм. Бас их өөх тостой.
 

Бэлэн соуснууд


Майонез, кетчуп зэрэг төрөл бүрийн бэлэн соуснууд ёстой хэрэггүй. Эдгээрт сахар ч агуулагдаж байдаг.

Сахар


Сахар танд огт хэрэггүй хүнс.

Давс


 Юуг ч битгий давсал. 10 хоногийн дараа та яагаад давсыг хасах ёстой байсныг ойлгоно. 3 кг жин хассан ч байж мэднэ.

“Сахаргүй”, “Тосгүй” гэсэн бүтээгдэхүүнүүд

“Сахаргүй”, “Тосгүй” гэсэн бүтээгдэхүүнүүд бол хоол идэх дуршлыг улам төрүүлэхээс цаашгүй, ямар ч ашиггүй хүнс.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top