НҮБ-ын Хүүхдийн сан Монгол улсад 107 мянган ам.долларын эмнэлгийн төхөөрөмж хандивлалаа. Нийт зургаан төрлийн 7132 эмнэлгийн төхөөрөмж, эм зүйн бүтээгдэхүүн уг хандивт багтсан байна. Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу дээрх хандивыг олгожээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд 10 000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж 2.7 дахин өссөн гэх тооцоо бий. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болоод байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй төв дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдийнхээс 40 хувиар бага байгааг судлаачид тогтоожээ.
Сэтгэгдэл ( 0 )