Томуугийн вирусын дэгдэлт лабораторийн шинжилгээний 40 хувийг эзэлж байна. Тиймээс томуугийн дэгдэлтийг дарахаар эмнэлгийн ачаалал болон орны зохицуулалт хийхээр ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр/2019.01.15/ мэдээлэл хийсэн билээ. Мөн Улсын онцгой комисс хуралдан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад захиалсан вирусийн эсрэг "Тамифлю" эмийг яаралтай нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн сард "Тамифлю" эмнээс 1800 тунг нийлүүлсэн ба дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй тараажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр өвчтөнүүдийн хэвтэн эмчлүүлэх тохиолдол нэмэгдсэн тул "Тамифлю" эмийг дахин нэмж захиалсан байна. Гэхдээ хэдий хэмжээтэй зэрэгт тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Харин “Тамифлю” вирусын эсрэг эмийг тухайн вирусын онцлог, өвчтөний биеийн байдал, шинжилгээний дүгнэлт, насны онцлог зэргийг харгалзан үзэж, эмчийн жороор хэрэглэх ёстойг ЭМЯ-наас анхааруулаа. Мөн "Дур мэдэн энэ эмийг худалдан авч, хэрэглэж болохгүй" гэдгийг хүүхдийн мэргэжлийн эмч нар сануулж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )