Тод-Эйч | Хүүхдийн өсөлтийн гол тулгуур бол НОЙР

2019 оны 01 сарын 17

“Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник нь Монголдоо анх удаа хүүхдийн өсөлт бойжилттой холбоотой бүхий л үзлэг оношилгоог цогцоор нь хийж, хариунд тулгуурлан хүүхэд бүрд тохирсон өсөлтийн клиник эмчилгээ болон спорт эмчилгээг хослуулан хийдэг юм байна. Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч А.Цэрэннямаас хүүхдийн өсөлтийн гол тулгуур болох НОЙР-ны талаар зөвлөгөө мэдээлэл авлаа. 



Нойр гэдэг хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг организм дахь давтамжит үйл явц төдийгүй бие махбодийг хамгаалагч өвөрмөц хамгаалал юм.

 

Нойр нь тун эмзэг төдийгүй  гадны нөлөөлөлд амархан өөрчдөгддөг.  Учир нь хүний тархи унтаж байх үед амардаггүй. Тархины зарим эд эс, нейронууд идэвхгүй байдалд ордог ч бусад нь ажиллаж байдаг. Нойргүйдэлтийн улмаас үүссэн биеийн ядаргаа нь тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц нь сулардаг.


Нойр нь өнгөц, гүн гэсэн 2 үе шаттай. Шөнийн турш нойрны мөчлөг 4-6 удаа солигддог.

 

Хүний өнгөц нойр гүн нойрноосоо их үргэлжилдэг бөгөөд энэ үедээ хүн зүүдэлж, заримдаа орчныхоо юмсыг сонсож, хүлээж авах нь бий. Харин гүн нойр нь богинохон хугацаатай бөгөөд чухам энэ л үед хүн амарч чаддаг байна.

 

Хүүхдийн өсөлтийг дэмждэг өсөлтийн дааврын хэмжээ нэмэгдэнэ. Гүн нойрны үед хүн зүүдэлдэггүй гэж үздэг бөгөөд энэ үед гадны  дохиог хүлээж авах чадваргүй байдаг. Богино үргэлжилдэг боловч хүнийг маш сайн амраадаг нойрны үе юм.

 


 

Хүүхдийн нойрны хэрэгцээ наснаасаа хамаараад харилцан адилгүй байдаг.

  •   1-2 сар: 18 цаг
  •   3 -4 сар: 17-18 цаг
  •   5 -6 сар: 16 цаг
  •   7-9 сар: 15 цаг
  •  10 -12 сар: 13 цаг
  •   1-3 нас: 10-12 цаг
  •   4- 7 нас: 10 цаг
  •  8  наснаас эхлэн доод тал нь 8-9 цаг унтаж, амарч байх хэрэгтэй.

 

Өглөө босох цагаасаа хамаараад орой унтах цагаа тооцоолно. Жишээ нь: Өглөө 7 цагт босдог цэцэрлэгийн насны хүүхэд орой 7 цагт унтана гэсэн үг.

 

Сайн унтаж амрахад гэр бүлийн орчин, хүүхдийн дадал зуршил, хооллолт, өрөөний агааржуулалт, тав тухтай байдал нөлөөлнө. Жишээ нь : Сургуулийн насны хүүхдүүд шөнө сууж хичээл хийх, компьютер болон гар утас, зурагт удаан хугацаагаар үзэх нь нойргүйдэлд хүргэнэ. Гэтэл бага насны хүүхэд нойр дутуу байх нь өсөлтөд хамгийн сөрөг нөлөөг үзүүлж болохыг эрдэмтэд тогтоогоод байна.


Учир нь өсөлтийн дааврын ялгаралт 22:00-02:00 цагийн хооронд хүүхэд гүн нойронд автаж байх үед хамгийн ихээр ялгардаг байна. Энэ үед өнчин тархинаас самотатропин хэмээх өсөлтийн даавар сэрүүн үеийнхээс 2-3 дахин их хэмжээтэй ялгардаг. Тиймээс өсвөр насны хүүхдүүдийг 21 цагт унтуулж, чанартай сайн амраах нь түүний ирээдүйд хамгийн чухал хөрөнгө оруулалт болохыг санаарай.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enkhee (124.158.109.232) 2019 оны 01 сарын 18

engiin humuus t oilgomjtoi ugeer unetei zubluguu ugsun tanid bayrlalaa

2  |  0
Top