Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин нь амбулаторийн үзлэгийн 10.6 хувийг эзлэх болжээ. Томуугийн А дэд хэв шинжийн /H1N1/, /H3N2/ вирус болон иж томуугийн 4-5 вирус давхар илэрч байгаа аж. Энэ нь бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар хүндрэх эрсдэлийг үүсгэж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2019.01.18/ мэдээлэл хийлээ.
Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.3 хувийг эзэлж байгаа бол нийслэлийн хэмжээнд амбулотарийн үзлэгийн 8.2 хувийг эзэлж байна.
Түүнчлэн дэлхий дахины мэдээгээр АНУ, БНХАУ, БНСАУ, ОХУ, Япон зэрэг орнуудад томуугийн өвчлөл эрс нэмэгдэн, A (H1N1) вирус давамгайлсан дэгдэлт хэлбэрээр гарч байгаа аж.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн 1-10 дугаар хорооны хүүхдийн тусламж үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн таван хорооны тусламж үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт, Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээг "Ачтан" эмнэлэгт тус тус шилжүүлсэн талаар албаныхан мэдэгдлээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв дээр 70 ортой хүүхдийн тасаг нээн, ажиллуулж эхэлсэн байна. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээний 180 орыг тус дүүргийн эрүүл мэндийн төвд шилжүүлж, 180 орыг дангаар нь хүүхдийн тусламж үйлчилгээнд ашиглаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
иргэдэд зөв мэдээлэл өгөач. томуу нэмэгдээд байна. хүүхэд нас бараад байгаа нь үнэн. та бид нарыг авах арга хэмжээгээ хоцроосн гэдгээ ам алдаж болохгүй гээд загнаад бйагаа биздээ.