Боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг сүүлийн үед ашигтайд тооцдог болсон. Амттай бөгөөд ашиг тустай боловсруулсан бүтээгдэхүүн идэж, жингээ барьж, тэр ч бүү хэл турж болохыг хоолны мэргэжилтнүүд хэлж байна.
Жимстэй зайрмагууд
Зайрмаг нь тийм ч ашигтай хүнс биш. Харин нэрс, чацаргана, аньс зэрэг амин дэмээр баялаг жимснүүд нэмээд ирэхээр зайрмаг тийм ч ашиггүй зүйл биш.
Шоколадтай сүү
Энэ нь зөвхөн хүүхдийн ундаа биш. Дасгал хийснийхээ дараа шоколадтай сүү уухад эрч хүч сэргэнэ.
Оливын тос
Энэ нь боловсруулсан бүтээгдэхүүн ч гэлээ зүрх судсанд тустай.
Элдэв нэмэлтгүй йогурт
Уураг, кальцийн эх үүсвэр болдог йогуртад сахар бараг байхгүй.
Попкорн
Тэжээлтэй, цэвэр, калоригүй попкорн огт таргалуулахгүй. Давсалсан болон бяслагтайг нь сонгоорой.
Сэтгэгдэл ( 0 )