Олон нийтийн сүлжээнд "Цахим эмч" нэрээр танигдсан Б.Баярбямба тураах болон бусад зөвлөгөөг цахимаар өгдөг. Түүний энэхүү онлайн зөвлөгөөнд итгэдэг ч хүн бий, үгүйсгэж, буруутгадаг хэсэг ч бий.
Цахим эмч энэ удаа томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг хүргэжээ. Ингэхдээ "Иргэд томуугийн H1N1 вирусыг энгийн ханиад шигээр ойлгоод байгаа санагдах юм. Энэ чинь цар тахалд хүргэдэг вирус юм шүү дээ. Сар шинийн дараа хэдэн нярай эндэх бол гэдгээс айж байна. 0-5 хүртэлх насны хүүхэдтэй бол золгуут хийж битгий яваарай гэж захих байна" гэж өөрийн твиттер хуудсандаа бичжээ.
Дашрамд дурьдахад, томуугийн A хүрээний H1N1 вирусээр нийт өвчлөгсдийн 30.9 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Эмч нар болон Эрүүл мэндийн сайд хүртэл Томуу гээд ярьж бичээд тайлбарлаад нарийн ширийн зүйлийг нь хэлж өгч тайлбарлахгүй болохоор Иргэд Хүйтэрсэнтэй холбогдож гардаг Ханиад томуу гэж ойлгоод тайвшираад байна шүү дээ Иргэдэд өвчины талаар Үнэн зөвөөр нь Анхааруулга өгөхгүй бол Нууж хааж байгаад гарах Эрсдэл Эцэг эхчүүд хүүхэд дээ тавих анхааралаа суларуулах гол шалтгаан болоод
ямар муу амтай эмч вэ эмч хүн ингэж жаахан хүүхэдтэй хүмүүсийг айлгаж болохгүй