Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн эмч, сувилагч нар элэг шилжүүлэн суулгах ес дэх хагалгааг өчигдөр /2019.01.23/ амжилттай хийлээ. Ж.Чинбүрэн эмчээр ахлуулсан багийн мэс засал өглөө эхэлж, шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилжээ.
Түүнчлэн Монголын мэс засалчдаас Эрхүүгийн хавдрын төвийнхөн туршлага судлахаар ирж, энэ удаагийн хагалгаанд хамтдаа оролцсон байна.
Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулахаар анх 2011 онд Монголын эмч нарын баг БНСУ-ын "Самсунг" эрүүл мэндийн төвд хүсэлт гарган, хамтран ажиллах гэрээ байгуулснаар эмч нараа сургаж эхэлсэн юм. Харин Монголын мэс засалчдын баг түүнээс хойш ес дэх хагалгаагаа амжилттай дуусгаад байна.
Сэтгэгдэл ( 0 )