ЗӨВЛӨГӨӨ: Амьдрал уртасгах 10-хан минутын дадлууд

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 26

Өдөрт ердөө 10 минут зарцуулах эдгээр дадлыг өөртөө бий болгоорой. Ингэснээр таны амьдрал уртасч, өвчин эмгэггүй байх болно.

 

Кофе уу 
Гэхдээ хэтрүүлэхгүйгээр ууна. Эрч хүчтэй байлгадаг энэ ундаанд анагаах шид олон бий.
  
Алх
Та суугаа ажилтай байсан ч өдөрт 10 минут алхаж байгаарай. Автобусны буудал руу алхах, шатаар өгсөх зэргийг хийх зав өөртөө гарга.
 
Бясалга 
Энэ нь таныг сэтгэл санаа тавгүйтэх, хий зовних зэргээс хамгаална.
 
Хүчний дасгал хий
Хөлсөө гарга. Идэвхтэй хөдөлгөөн нь хүнийг эрүүл байлгадаг.
 
Бүжиглэ
Хөгширсөн гээд бүжиглэж болохгүй гэж үү? Та хэдэн настай байсан ч бүжиглэ.
 
Зөв хоолло
Махан хоолыг оройтуулж бүү ид. Ногоо, жимс хоолондоо оруулж, шингэн зүйл уудаг хүн аливаа өвчнөөс хол байдаг.
 
Бэлгийн идэвхтэй амьдрал
Хөгшрөлтөөс сэргийлэх бас нэгэн чухал зүйлийн нэг бол бэлгийн амьдрал идэвхтэй байх юм.
 
 
Цай уу
Ногоон цайг түлхүү уу. Эрч хүч сэлбэх зүйлийн нэг бол цай байдаг.
 
Зугаал
Цэвэр агаарт алхаж, аялж зугаал. Үзээгүй газраа очиж, орчныг таньж мэд.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top