Гэмтэл согог судлал үндэсний төвийн /ГССҮТ/ Хавсарсан гэмтлийн тасаг 2018 оноос эхлэн цээжний хэнхэрцэгийн тогтворгүйтлийг бэхлэх мэс заслын эмчилгээг нэвтрүүлжээ. ГССҮТ-ээс эмч, сувилагч нарын багийг сурган дадлагажуулан шинэ эмчилгээний технологийг өнөөдөр /2019.01.28/ амжилттай нэвтрүүлсэн талаар мэдээллээ.
Тус мэс заслын давуу тал нь цээжний хэнхэрцгийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, өвчтөний хөдөлмөрийн чадварыг сайжруулах ба эмнэлэгт хэвтэх ор хоног багасч, амьдралын чанар сайжирна. Мөн амьсгалын архаг болон эрт үеийн дутагдлаас өвчтөнг эрт хугацаанд гаргаж чадах гэх мэт давуу талтай юм.
Мэс засал хийсэн багийн гишүүд
ГССҮТ ХГТ-н эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор М.ГАНТУЛГА
ГССҮТ ХГТ-н зөвлөх эмч, клиникийн профессор Ц.Цэнд-Очир
ГССҮТ ХГТ-н тэргүүлэх зэргийн эмч эмч П.Баярсайхан
ГССҮТ ХГТ-н ахлах зэргийн эмч Ц.Батбаяр
ГССҮТ ХГТ-н эмч З.Энхмандах
ГССҮТ ХГТ-н эмч Х.Батдэлгэрэх
Сэтгэгдэл ( 0 )