PRP эмчилгээ хийлгэснээр арьс залуужиж, гэрэлтэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

ZINDAA.MN мэдээллийн сайт "ТОД КАННАМ" гоо сайхны мэс заслын нэгдсэн эмнэлэгтэй хамтран долоо хоног бүрийн лхагва гарагт ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ хүргэхээр болсон билээ. ӨнөөдөрТОД КАННАМ гоо сайхны мэс заслын нэгдсэн эмнэлгийн Anti-Aging залуужуулах эмчилгээний төвийн ерөнхий менежер Г.Мөнх-Оргилын Лазер болон PRP эмчилгээний талаарх зөвлөгөөг хүргэж байна. Өөртөө итгэлтэй гоо сайхан харагдахыг хүссэн хүмүүст зориулсан зөвлөгөөг хүргэж байна.


 

Нөсөөжилт болон арьсны толбо гэж юу вэ?

 

Нарны хэт ягаан туяа нь арьсны меланин ялгаруулдаг меланоцит эсийн ажиллагааг гэмтээсний улмаас меланин арьсан дээр хуримтлагдаж, толбо сэвх болон тогтдог. Меланины илүүдэл нь голчлон нүүрэнд бор толбо, нөсөө хэлбэрээр илэрдэг бол дутагдал нь цагаан толбо болон гарч ирдэг. Хүний арьс шинэчлэгдэх 28 хоногт үед меланин хамт гуужих ёстой ч шинэчлэгдэж чадаагүй үед толбо хэвээр үлддэг ажээ. Толбо үүсэх нь хөгшрөлтийн, шархлаа болон дааврын өөрчлөлтийн, дотоод эрхтэний зэрэг олон шалтгаантай байдаг. Амьдралын дундах олон хүчин зүйлээс шалтгаалан бие сэтгэлийн түвшинд, хөгшрөлтийн процессын “явц” харьцангуй түргэсэхийг эрт хөгшрөх буюу хөгшрөлт түргэсэх гэдэг. Дархлаа сулран, өвчин хууч болон сэтгэл шаналал, ачаалал ихсэх үед илт мэдрэгдэнэ.Анагаах ухаанд хөгшрөлт гэдгийг бүхэл цогц, эд эс солилцооны түвшинд адил хэмжээгээр явагдах биологийн зайлшгүй өөрчлөлт гэж үздэг.

 

Эсийн солилцоо аажмаар хувиралтанд орж зарим амин эсийн солилцоо удааширч, эд эс эвдэгдэх,биеийн дархлаа муудсанаас болж арьсан дээр үрчлээ атираа гарах, булчин мах сулрах ба авчих, судасны уян хатан чанар алдагдах, хөгшрөлтийн бор толбо илрэх зэрэг ерөнхийлсөн чанартай үзэгдлүүд гэж тайлбарладаг.

 

Хөгшрөлтийн толбо нь олон жилийн турш нарны туяаны нөлөөгөөр арьсан дор хуримтлагдсан нөсөөний бөөгнөрөл юм. Хэт ягаан туяа нь хөгшрөх шалтгаан болсон арьсан доорхи исэлдүүлэгчийг идэвхжүүлдэг. Залуу насанд исэлдэлтийг дарангуйлан байдаг бол нас ахих тусал исэлдэлт хурдасч, насжилтын нөсөө, толбууд шанаа хавиар гарч ирдэг.Сэвх нь мөн нэг төрлийн меланины гажуудал бөгөөд төрөлхийн, олдмол гэж байна. Шилжилтийн насанд гарч ирсэн сэвх 40-өөс дээш насанд бүр мөсөн арилдаг. Олдмол сэвх, толбо нь голдуу эмэгтэйчүүдэд тохиолддог.

 

Арьсанд нөсөө толбо үүсэх шалтгаан нь юу вэ?

 

Ерөнхий түгээмэл шалтгаан нь арьсны буруу арчилгаа, хэт гуужуулалт, төмрийн илүү хэрэглээ, А, D, C, E амин дэмийн дутагдал, стресс ядаргаа, зохисгүй хооллолт, дотоод шүүрлийн болон жирэмслэлт, цэвэршилтийн үеийн дааврын өөрчлөлтүүд, дотор эрхтэн, эмэгтэйчүүдийн өвчнүүд зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Арьсны сэвх, нөсөө толбо нь эмэгтэйчүүдэд тулгардаг түгээмэл асуудлуудын нэг юм. Нөсөө толбо нь нүүр болон биеийн хэсэгт ч мөн үүсдэг. Түүнчлэн гадаад үзэмжинд сөргөөр нөлөөлж, наснаас нь илүү овортой харагдуулдаг.

 

Тэгвэл сэвх, нөсөө толботой хэрхэн тэмцэх вэ?

 

Нөсөө толбо үүссэн тохиолдолд хийх эхний алхам бол арьсны эмчид хандах явдал юм. Нөсөө толбоны байрлал, хэлбэрээс шалтгаалан юунаас үүдэлтэй гэдгийг нь тодорхойлж үзээд  лазер эмчилгээ хийлгэж болно.

 

Танай эмнэлэгт ямар төрлийн Лазер эмчилгээ хийгддэг вэ?

 

Манай эмнэлэгт хоёр төрлийн лазер эмчилгээ хийгддэг байгаа. Дэлхий нийтэд арьс гоо заслын салбарт өргөн хэрэглэгддэг нүхжилт, сорвижилтын Fractional  лазерын аппарат нь арьсны өөрчлөлттэй өнгөн давхрагыг гуужуулж шинэ арьс нөхөн төлжүүлэх зарчмаар ажилладаг лазер юм. Арьс гуужуулах бусад Peeling, MTS эмчилгээнүүдийг бодвол хэд дахин аюул багатай, арьс гуужуулахаас гадна коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэн, арьсны нягтралыг сайжруулдгаараа илүү үр дүнтэй эмчилгээ юм.

 

Энэхүү лазерын давуу тал нь


  • Тухайн арьсанд шууд хүрэлцэхгүйгээрээ арьс шархалж гэмтэхгүй, халдвар авах эрсдэлгүй.
  • Арьсны өнгөн давхрага бүрэн гуужиж шинэчлэгдэнэ.
  • Өвдөлтгүй.
  • Арьсны сулралт унжилт, сорвижилт, үрчлээ, нөсөөжилт зэрэг олон асуудлыг зэрэг шийдэх боломжтой.
  • Арьс нөхөн сэргээгдэх хугацаа богино 5-7 хоног.
  • Арьсны өнгө сэргээх
  • Батганы дараах сорвижилт
  • Нүхжилт 
  • Сэвх нөсөөт толбо арилгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Үүнд,

 

Прагсел лазер эмчилгээ


 

 

Гэрлийн өндөр долгионыг ашиглан арьс гуужуулах,арьсны өнгөр давхаргийг шинэчилж залуужуулах лазер эмчилгээг  эмчилгээг арьс нөхөн төлжүүлдэг PDT/LEAD THERAPY-туяатай хөтөлбөрийн дагуу хослуулан хийдэг лазерын цогц эмчилгээг хэлнэ.


IPL - Лазер эмчилгээ

 

 

Гэрлийн өндөр долгионыг ашиглан арьсны олон төрлийн асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжтой арьс залуужуулах лазер эмчилгээгарьс нөхөн төлжүүлдэг PDT/LEAD THERAPY-туяатай хөтөлбөрийн дагуу хослуулан хийдэг лазерын цогц эмчилгээг хэлнэ.

 

PRP эмчилгээ 

 

 

PRP гэдэг нь Platelet Rich Plasma гэсэн үгийн товчлол бөгөөд тромбоцит эсээр баялаг сийвэн эмчилгээ гэсэн утгатай эмчилгээ юм. Тухайн хүний цуснаас ялтсан эсийг ялган авч арьсны асуудалтай хэсэгт тарьдаг арьс гоо заслын эмчилгээ бөгөөд ялгаж авсан ялтсан эсийн гол үүрэг нь арьсны нөхөн төлжих чадварыг эрс нэмэгдүүлж 9 төрлийн өсөлтийн факторыг идэвхжүүлснээр шинээр эс үүсгэх, арьсны үндсэн уургуудын /коллаген, эластин, гиалуроны хүчил/ нийлэгжилтийг идэвхжүүлж, бодисын солилцоог эрчимжүүлэх үүрэгтэй.


  • Арьсны өнгө тань сэргэнэ
  • Залуужууж  үрчлээ шинээр үүсэхээс сэргийлнэ
  •  Арьс цайж нөсөө толбо бүдгэрнэ 
  •  Хөгшрөлтөөс сэргийлнэ
  •  Арьсны залуу байдлаа удаан хадгална
  •  Сорви арилгах, лазер, MTS, peeling зэрэг эмчилгээний дараа арьсыг эрчимтэй нөхөн төлжүүлэх зэрэг маш олон үр дүнтэй эмчилгээ юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top