Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг ХОРИГЛОВ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгав.

 

Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн.  Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон байна. Тогтоол зөрчсөн 12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

 

1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгджээ. Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nek(202.179.3.246) 2019 оны 01 сарын 31

Ashgui dee deedsiin zerleg zugaag horison ni boljee

0  |  0
1(66.181.186.132) 2019 оны 01 сарын 31

Морь унахийг хориглоогүй. Морь уралдуулж хүүхдээр цугаацахыг хориглож байна. Хүүхдийн эрх хүүхдийн амь чухал. Зөв шийдвэр. Мөнгө нь багтаж ядаад байвал өөрсдөө унаад уралд.....

0  |  0
bayndalai(66.181.161.76) 2019 оны 01 сарын 31

horgilj bolhkvv shde bid chin mongol aduugal deedelj uyan

0  |  1
Зочин(110.233.188.50) 2019 оны 01 сарын 31

Хятадын бодлого явагдаад байна ! Мориноос минь буулгаж хужаа мотоцикль унуулах гэж !

1  |  2
Top