Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд хүргэх чиглэлийн өнөөдөр /2019.02.01/ Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн бага хурал хийлээ.
Эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах А/05 дугаар тушаал гарган, баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталж, хариуцлагатай жижүүрүүдийг томилов. Энэ сарын 4-нөөс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Тухайлбал 3 р шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгож, зохион байгуулалтыг хийж байна.
Мөн Түргэн тусламжийн төв болон дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед хүн хүч нэмж ажиллуулах, эмнэлгүүд ор нөөцлөх, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахыг давхар сануулсан юм.
Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээтэй санал хүсэлтийг 11-323002 утсанд авч шийдвэрлэнэ.
№ | Байгууллагын нэр | Утасны дугаар | Цагийн хуваарь 02 сарын 16, 17, 18 |
Тайлбар |
1 | Нийслэлийн Эрүүл мэндийн газар | 320981 | 24 цаг | Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ. |
2 | Өрхийн эрүүл мэндийн төв | /утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ | 10-16 цагийн хооронд | |
3 | Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет | - | 10-16 цагийн хооронд | |
4 | Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд | СХНЭ 11-631108 ХУЭМТ 98008082 ХУНЭ 11-379258 БЗНЭ 11-454004 СБНЭ 11-350790 БГЭМТ 11-362539 ЧДЭМТ 11-314587 |
24 цаг | |
5 | Нийслэлийн түргэн тусламжийн төв Хүүхэд, насанд хүрэгчид |
103 70110103 |
24 цаг | |
6 | Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв | 325731 | 10-16 цагийн хооронд |
Сэтгэгдэл ( 0 )