Хаврын улиралд ядарч сульдан, нойрмоглох үе бий. Цаг агаар янз бүр болж өөрчлөгдөж, үүнийг дагаад сэтгэл санаа ч тогтворгүй болдог энэ улиралд таныг эрч хүчээр цэнэглэх хүнснүүдийг танилцуулж байна.
Авокадо
Таатай амттай энэ жимс эрч хүчний эх үүсвэр болдог. Омега-3, Омега-6 ихээр агуулагддаг авокадо нь цусны эргэлтийг сайжруулна. Мөн уураг ихтэй.
Алим
Тархи, биеийг амин дэмээр тэтгэх энэ жимс нь өлсөх мэдрэмжийг сайн дардаг.
Үр тариа
Витамин B, C болон фолийн хүчил ихээр агуулдаг үр тариа нь таныг нойрмоглож, нозоорохоос "аварна".
Самарнууд
Ядрах, өлсөхөөс ангижруулах самарнууд нь уураг, тос, нүүрс усыг агуулдаг.
Нэрс
Эрч хүч нэмж, тархины цусны эргэлтийг сайжруулах жимс бол нэрс.
Хар шоколад
Хаврын улиралд таныг эрч хүчээр цэнэглэх хар шоколад нь сахар багатай.
Байцаа
Витамин, эрдэсээр баялаг энэ ногоо нь тархинд маш тустай. Төмрийн эх үүрсвэр ч болдог. Хүний биед төмөр дутагдвал их ядардаг.
Сэтгэгдэл ( 0 )