Таргалалт заримдаа илүүдэл уснаас болдог. Хөдөлгөөн хийж, хоолны дэглэм бариад ч таны биеийн жин хэвээрээ л байна уу? Тэгвэл биеэсээ илүүдэл усыг гаргаад үз. Усан таргалалтаас салах таван алхам бий.
Давсны хэрэглээгээ багасга
Давс бол усыг татах соронз л гэсэн үг. Иймээс давсыг бага хэрэглэх тусам та илүүдэл жингүй байна гэсэн үг.
Нүүрс усны хэрэглээгээ багасга
Нүүрс ус нь бие организмд усыг байлгасаар байдаг. Нүүрс устай хүнс хэрэглээд түүнийгээ шатаахгүй бол гликоген болон хувирдаг. Энэ нь булчинд хадгалагдаж, их ус болон хуримтлагдана.
Ус их уу
Тийм ээ, та зөв уншсан. Давслаг зүйл идсэний дараа усыг бүр ихээр уу.
Магни, кали уу
Сарын тэмдэг ирэх үеэр гормоны түвшин өөрчлөгддөг. Энэ үеэр витамин, ялангуяа магни хэрэглэх хэрэгтэй. Мөн калийн хэмжээгээ нэмэгдүүл. Өдөрт нэг гадил идэх нь калийг нөхнө.
Зугаал
Зугаалж, алхахад зарцуулсан илчлэгийн тусламжтайгаар биеэс илүүдэл ус гадагшилдаг. Нэг байрандаа удаан суух нь эсүүд усны молекулыг хадгалахад хүргэдэг. Иймээс цаг тутамд таван минут бос.
Сэтгэгдэл ( 1 )
Bayrlaa