Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл өсчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 17

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар өнгөрсөн нэгдүгээр сард нялхсын эндэгдэл 112 бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 139 бүртгэгдэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл өнгөрсөн сард 19 бол өмнөх оныхоос дөрвөн хүүхдээр, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 23 болж, таван хүүхдээр тус тус өсчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Дэлхийн улаан загалмай нийгэмлэг Монгол Улсад агаарын бохирдол нялхсын эрүүлмэндэд бодитой аюул учруулж байгаа гэж өнгөрсөн оны судалгааны тайландаа онцгойлон дурдаж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарь(66.181.184.90) 2019 оны 02 сарын 17

Үүнийг сэтгэлийн хөөрлөөр зохицуулдаггүй. Бурхан зохицуулдаг юм.

0  |  0
Top