Цитрусын төрлийн (мандарин, жүрж, нимбэг, лайм зэрэг) жимснүүд нь ханиад томуу хүрэхээс сэргийлдэг. Эдгээр жимсний ач тус маш их. Эмч мэргэжилтнүүд “Жүрж идвэл өвдөхгүй” гэж хэлдэг нь олон учир шалтгаантай. Цитрус жимснүүдийн долоон ач тусыг өгүүлье.
Тархинд тустай
Судалгаагаар цитрусууд нь тархины үйл ажиллагаанд ашиг тустай нь тогтоогдсон. Түүнчлэн Паркинсоны болон Альцхеймерийн өвчнөөс хамгаална.
Бөөр өвдөхгүй
Бөөрний чулуу нь шээсэнд цитратын хэмжээ бага байгаагаас болж үүсдэг байна. Жүрж нь энэ хэмжээг нөхөж, хэвийн байлгадаг.
Жин нэмэхгүй
Цитрусууд нь сахарын хэмжээг хэвийн болгодог. Хамгийн гол нь жимсээр нь идэх чухал. Жүүсэнд нь сахар ордог тул ямар ч ашиггүй.
Зүрх өвдөхгүй
Цитрусыг нэг сар идэхэд л холестерины түвшин буурна гэдгийг эрдэмтэд амалж байна. Цитрусууд нь зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг.
Витамин С ихтэй
Цитрусуудад байх витамин С-гийн өндөр тун нь таны бие организмын төмрийг ч нөхнө. Цагаан хоолтнуудад эдгээр жимс бүр их хэрэгтэй.
Ханиад хүрэхгүй
Өдөрт нэг жүрж идэх нь вирусыг устгана.
Үрчлээс үүсэхгүй
Витамин С нь бие организмд коллаген ихээр үүсгэж, үүний ачаар үрчлээс үүсэхгүй.
Сэтгэгдэл ( 0 )