Хоолойны махаа авахуулснаар дархлаа сулардаг уу?

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

Монголчуудын дунд хамгийн элбэг тохиолддог өвчлөлийн нэг бол яах аргагүй хоолойны ангина буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл юм. Хоолойны мах нь хүний биеийн дархлааны захын эрхтэн гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байна. Харин иргэдийн дунд хоолойны махаа авахуулах нь сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, хүний биеийн дархлаа сулардаг гэх ташаа ойлголт байдаг. Гэтэл үрэвссэн хоолойны махыг авахуулахгүй байх нь олон янзын хүндэлийг үүсгэдэг талаар эмч нар хэлж байна. Тухайлбал, хүний биеийн дархлааны систем бүхэлдээ гэмтэх, сулрах, үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх зэрэг эрсдэлтэй аж. 

Харин хоолойны махаа авахуулсны дараа дасан зохицох процесс явагддаг тул хүний биеийн дархлаа сулрах байдал илэрдэг бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл юм. Улмаар хэсэг хугацааны дараа хэвийн байдалдаа эргэн орж, дархлаа сайжирч эхэлдэг талаар  "Тод медикал центер"-ийн Чих, хамар, хоолойн нүүрний гоо сайханы эмч Д.Жаргалбаяр ярьж байна. 
 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top