Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг нярайн судасны төрөлхийн гаж хөгжлийн эмгэгийг компьютер томографиар Монгол улсад анх удаа оношиллоо.
ЭХЭМҮТ-ийн зүрхний эмчийн илгээсэн 15 хоногтой нярайд Гол судасны томо-аортографийн шинжилгээг хийж нярайн “Цээжний гол судасны коарктаци /нарийсал/” буюу судасны төрөлхийн гаж хөгжил эмгэгийг анх удаа компьютер томографиар амжилттай оношиллоо.
Монгол улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, хүндэт профессор Р.Пүрэвийн нэрэмжит Дүрс оношилгооны лавлагаа төвийн Дүрс оношилгооны тасгийн эмч, мэргэжилтнүүд, тус тасгийн зөвлөх эмч Монгол улсын хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Бадамсэд, ЭХЭМҮТ-ийн зүрхний тасгийн эмч нарт хамтран ажилласанд талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )